А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
“МӨНГӨНИЙ ГИШҮҮН” Ж.БАТСУУРЬ
МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тун удахгүй “мөнгөний гишүүн” эсэхээ шүүхээр шийдвэрлүүлэх нь гарцаагүй болжээ. УИХ-ын 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, парламентад хууль бусаар шургалсан эрхэм гишүүдтэй холбоотой маргааныг Ж.Батсуурь гишүүн үргэлжлүүлж байх шиг.
Ж.Батсуурь гишүүний тараасан мөнгийг авсан иргэд өргөдөл гаргаж нотолгоогоо баталгаажуулсан байна. Нотлох баримтуудыг үндэслэн Ж.Батсуурь гишүүн хууль зөрчсөнийг Говьсүмбэр аймгийн цагдаагийнхан тогтоож, нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлжээ. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч “яллагдагч Ж.Батсуурийг яллах дүгнэлттэй хамт шүүхэд хүлээлгэн өгөөгүй” гэсэн шалтгаанаар хэргийг хүлээн аваагүй байна. Учир нь, эрхэм гишүүн халдашгүй бүрэн эрхтэй гэдэг үндэслэлээр өнгөрсөн хугацаанд хууль хяналтынхны дуудсан цагт очиж, мэдүүлэг өгөөгүй гэнэ.
Харин АН-аас ахин гомдол гаргаснаар хэргийг нийслэлийн прокурорын газраас хэргийг нягтлаад саяхан Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Хэрэв Ж.Батсуурь гишүүн Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчиж, сонгогчдод, мөнгө, эд зүйл тараасан нь тогтоогдвол УИХ-ын гишүүний мандатыг нь Сонгуулийн Ерөнхий хороо хүчингүй болгох эрхтэй болно гэсэн үг юм.
МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тун удахгүй “мөнгөний гишүүн” эсэхээ шүүхээр шийдвэрлүүлэх нь гарцаагүй болжээ. УИХ-ын 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, парламентад хууль бусаар шургалсан эрхэм гишүүдтэй холбоотой маргааныг Ж.Батсуурь гишүүн үргэлжлүүлж байх шиг. Ж.Батсуурь гишүүний тараасан мөнгийг авсан иргэд өргөдөл гаргаж нотолгоогоо баталгаажуулсан байна. Нотлох баримтуудыг үндэслэн Ж.Батсуурь гишүүн хууль зөрчсөнийг Говьсүмбэр аймгийн цагдаагийнхан тогтоож, нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлжээ. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч “яллагдагч Ж.Батсуурийг яллах дүгнэлттэй хамт шүүхэд хүлээлгэн өгөөгүй” гэсэн шалтгаанаар хэргийг хүлээн аваагүй байна. Учир нь, эрхэм гишүүн халдашгүй бүрэн эрхтэй гэдэг үндэслэлээр өнгөрсөн хугацаанд хууль хяналтынхны дуудсан цагт очиж, мэдүүлэг өгөөгүй гэнэ.
Харин АН-аас ахин гомдол гаргаснаар хэргийг нийслэлийн прокурорын газраас хэргийг нягтлаад саяхан Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Хэрэв Ж.Батсуурь гишүүн Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчиж, сонгогчдод, мөнгө, эд зүйл тараасан нь тогтоогдвол УИХ-ын гишүүний мандатыг нь Сонгуулийн Ерөнхий хороо хүчингүй болгох эрхтэй болно гэсэн үг юм.
Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
























