А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Д.ОЮУНХОРОЛД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал маргааш болно. Уг хурлаар өнгөрсөн хугацаанд НАМЭХ-ны хийсэн ажлын тайлан болон холбооны тэргүүний асуудлыг хэлэлцэхээр болж. Үндсэндээ одоогийн удирдлага УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд итгэл хүлээлгэх үү гэдгийг ярилцах юм байна.
НАМЭХ-ны Удирдах зөвлөлд 20 орчим гишүүн байдаг бөгөөд тэдний хүсэлтээр хурал зарлажээ. Сүүлийн үед тус холбооны ажил хангалтгүй явж байгаа болон ээлжит чуулган хуралдах хугацаа нь аль хэдийнэ болсон гэнэ. Мөн дарга Д.Оюунхорол холбооныхоо ажилд санаа тавихгүй байна гэсэн гомдол санал нэлээд гарсан төдийгүй намынхаа шинэ даргад эмэгтэй гишүүдээс нь энэ тухай хүсэлт ихээр ирж. УИХ-ын сонгуулиар тойргоос нэг, жагсаалтаар нэг л эмэгтэй сонгогдон ажилладаг болон сүүлийн үед унтаа байдалд орсон, эмэгтэйчүүдийн квотын асуудалд анхаарахгүй байгаа гэхчлэн одоогийн даргын талаар шүүмжлэл нэлээн бий.
Тиймээс маргааш 14:00 цагт Тусгаар тогтнолын ордонд НАМЭХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, асуудлыг авч хэлэлцэхээр товлоод байгаа нь энэ. Энэ хурлыг МАН-ын дарга М.Энхболдын дэмжлэгтэйгээр хийх болсон гэх нь ч байна. Сонгогдоод удаагүй намын шинэ дарга нь багаа бүрдүүлэхдээ шинэ залуучуудыг удирдлагад цөөнгүй оруулж ирсэн. Тэгэхдээ тус холбооны бүтэц, удирдлагад ямар нэг байдлаар гар хүрээгүй байсан юм.
Маргаашийн хурлаас олон асуултын хариулт тодорхой болно. Ардын намын эмэгтэйчүүд ойрын үед чуулганы товыг Удирдах зөвлөлөөр гаргуулж, бүтцийн өөрчлөлт хийж чадвал дараагийн асуудал гарч ирнэ. Хэрэв Удирдах зөвлөл чуулганы тов тогтоож чадах юм бол дараагийн тэргүүнд нэр дэвшүүлэх, хэнийг өрсөлдүүлэх, ямар даргатай болох гээд ажил ар араасаа ундарна. МАН-д НАМЭХ-ны дараагийн даргын төлөөх өрсөлдөөн нууцхан эхэлсэн гэх мессэж ч байгаа.
2011 оны зургадугаар сард НАМЭХ-ны ээлжит бус чуулганаар Удирдах зөвлөлөөс Д.Оюунхорол, Г.Идэрмаа, Ц.Цогзолмаа нарыг нэр дэвшүүлсэн. Ц.Цогзолмаа нэрээ татсанаар нууц санал хураалтаас 71 хувийн саналаар Д.Оюунхорол тэргүүнээр сонгогдож байсан билээ. Мөн зургаан дэд ерөнхийлөгч сонгож байсан. Тэгэхээр хурлаас даргыг өөрчлөх шийдвэр гарвал намын Удирдах зөвлөлд оруулж, бүтцийн өөрчлөлт ч давхар орж ирэх нь.
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал маргааш болно. Уг хурлаар өнгөрсөн хугацаанд НАМЭХ-ны хийсэн ажлын тайлан болон холбооны тэргүүний асуудлыг хэлэлцэхээр болж. Үндсэндээ одоогийн удирдлага УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд итгэл хүлээлгэх үү гэдгийг ярилцах юм байна. НАМЭХ-ны Удирдах зөвлөлд 20 орчим гишүүн байдаг бөгөөд тэдний хүсэлтээр хурал зарлажээ. Сүүлийн үед тус холбооны ажил хангалтгүй явж байгаа болон ээлжит чуулган хуралдах хугацаа нь аль хэдийнэ болсон гэнэ. Мөн дарга Д.Оюунхорол холбооныхоо ажилд санаа тавихгүй байна гэсэн гомдол санал нэлээд гарсан төдийгүй намынхаа шинэ даргад эмэгтэй гишүүдээс нь энэ тухай хүсэлт ихээр ирж. УИХ-ын сонгуулиар тойргоос нэг, жагсаалтаар нэг л эмэгтэй сонгогдон ажилладаг болон сүүлийн үед унтаа байдалд орсон, эмэгтэйчүүдийн квотын асуудалд анхаарахгүй байгаа гэхчлэн одоогийн даргын талаар шүүмжлэл нэлээн бий.
Тиймээс маргааш 14:00 цагт Тусгаар тогтнолын ордонд НАМЭХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, асуудлыг авч хэлэлцэхээр товлоод байгаа нь энэ. Энэ хурлыг МАН-ын дарга М.Энхболдын дэмжлэгтэйгээр хийх болсон гэх нь ч байна. Сонгогдоод удаагүй намын шинэ дарга нь багаа бүрдүүлэхдээ шинэ залуучуудыг удирдлагад цөөнгүй оруулж ирсэн. Тэгэхдээ тус холбооны бүтэц, удирдлагад ямар нэг байдлаар гар хүрээгүй байсан юм.
Маргаашийн хурлаас олон асуултын хариулт тодорхой болно. Ардын намын эмэгтэйчүүд ойрын үед чуулганы товыг Удирдах зөвлөлөөр гаргуулж, бүтцийн өөрчлөлт хийж чадвал дараагийн асуудал гарч ирнэ. Хэрэв Удирдах зөвлөл чуулганы тов тогтоож чадах юм бол дараагийн тэргүүнд нэр дэвшүүлэх, хэнийг өрсөлдүүлэх, ямар даргатай болох гээд ажил ар араасаа ундарна. МАН-д НАМЭХ-ны дараагийн даргын төлөөх өрсөлдөөн нууцхан эхэлсэн гэх мессэж ч байгаа.
2011 оны зургадугаар сард НАМЭХ-ны ээлжит бус чуулганаар Удирдах зөвлөлөөс Д.Оюунхорол, Г.Идэрмаа, Ц.Цогзолмаа нарыг нэр дэвшүүлсэн. Ц.Цогзолмаа нэрээ татсанаар нууц санал хураалтаас 71 хувийн саналаар Д.Оюунхорол тэргүүнээр сонгогдож байсан билээ. Мөн зургаан дэд ерөнхийлөгч сонгож байсан. Тэгэхээр хурлаас даргыг өөрчлөх шийдвэр гарвал намын Удирдах зөвлөлд оруулж, бүтцийн өөрчлөлт ч давхар орж ирэх нь.
Л.Номин
0 Сэтгэгдэл
zochin
ene horolmaad odoo itgel uzuuleed baihdaa yadii er nohorooch araar ni tavisan erguu huuhen shuu dee
2014.01.09
























