А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Хурууны хээгээр ирц бүрдүүлэхэд бүлгүүд санал нэгджээ
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хурлаараа УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн барьсан Дэгийн тухай хоёр төслийг хамтад нь хэлэлцсэн юм. Хурууны хээгээр гишүүдийн ирцийг бүрдүүлэх, санал өгөх тухай тус төслүүдэд тусгасан ижил төстэй заалт орсон гэж хамт хэлэлцэхээр болсон. Байнгын хорооны болон нэгдсэн чуулганы хуралдааны ирц бүрдүүлэхэд хурууны хээгээр бүртгэх гэснийг гишүүд дэмжсэн. Харин ирцэнд бүртгүүлсэн дарааллаар асуулт асуух, хэлэх саналыг бүхлээр нь хасах санал гарсан. Байнгын хорооны гишүүд эдгээр саналыг дэмжсэнээр УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх гэсэн өөрчлөлт л орохоор болов. Анхны хэлэлцүүлэг дэмжлэг авч чуулганы хуралдаанд хэлэлцэхээр тогтсон. Уг өөрчлөлтийн асуудлаас болж оны өмнөхөн МАН-ын бүлэг завсарлага авч, өнгөрсөн хавар өргөн мэдүүлсэн С.Бямбацогт нарын төсөлтэй хамт хэлэлцэх ёстой гэж байсан. Үүнд намын бүлгүүд зөвшилцөлд хүрсэн учир ийнхүү хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөл батлагдсаны дараа гишүүд цахим төхөөрөмжид хурууны хээгээр бүртгүүлж хуралдаа оролцдог болох юм.

0 Сэтгэгдэл