Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Уильям гүн оюутан болов
Кэмбрижийн гүн Уильям хөдөө аж ахуйд суралцахаар Кэмбрижийн их сургуулийн оюутан болжээ. Гэхдээ гүн бусад оюутан шиг хэдэн жилээр суралцахгүй. 10 долоо хоногийн хугацаатай эрчимжүүлсэн сургалтад хамрагдах юм байна. Гүн оюутан болсон нь ирээдүйд эцгээсээ өвлөж авах Корнволлын гүнлэгийн аж ахуйг хариуцан авч явахдаа бэлтгэж буй хэрэг юм. Хунтайж Чарльз хаан ширээнд суух үед Уильям эцгээсээ энэ ажлыг өвлөн авах тул хөдөө аж ахуйн талаар өргөн мэдлэгтэй байх шаардлага гарна хэмээн ийнхүү эртнээс бэлтгэж байгаа аж. Ер нь, гүн одоо ажиллаж буй Хатан хааны агаарын зэвсэгт хүчний албаа хааж дуусгаад төрийн алба буюу нийтийн үйлчилгээний албанд орох бодолтой байгаа аж.
Гүн хичээлийн эхний өдөр нийтийн тээврээр 45 минут явж байж сургуульдаа ирсэн гэнэ. Гэхдээ түүнийг сургуулийн удирдлага хүндэтгэлтэйгээр хүлээн авсан нь жирийн оюутан биш гэдгийг нь харуулж байгаа юм. Тэрээр сургалтын төлбөрөө хувиараа төлсөн гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан