А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Улаан буудай импортлох тухай төслийг чуулганаар хэлэлцэнэ
УИХ-ын Төсвийн байнгын хороо импортоор улаан буудай авах тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн товч танилцуулгыг хийлээ. Стандартын шаардлага хангасан 100 хүртэл мянган тонн хүнсний улаан буудайг энэ оны зургадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төсөлд тусгаж. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах, стратегийн улирлын нөөц бүрдүүлэх зорилготой юм байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлэх санал гаргасан. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналтай байсан учир дэмжигдсэнгүй. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.
УИХ-ын Төсвийн байнгын хороо импортоор улаан буудай авах тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн товч танилцуулгыг хийлээ. Стандартын шаардлага хангасан 100 хүртэл мянган тонн хүнсний улаан буудайг энэ оны зургадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төсөлд тусгаж. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах, стратегийн улирлын нөөц бүрдүүлэх зорилготой юм байна.УИХ-ын гишүүн С.Бямбацогт төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлэх санал гаргасан. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналтай байсан учир дэмжигдсэнгүй. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.
0 Сэтгэгдэл
























