Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Венесуэлийн мисс бүсгүй дээрэмчдийн гарт амиа алджээ
Венесуэлийн сайхан бүсгүйгээр 2004 онд өргөмжлөгдөж байсан Моника Спир нөхөр, хүүхдийнхээ хамт явж байгаад дээрэмчдийн халдлагад өртөж, амиа алджээ. Тэрээр гэр бүлийнхээ хамт Мерида хотоос нийслэл Каракас руу явж байх үед зам дээр тээглүүлж тавьсан хурц зүйлд хоёр дугуй нь хагарч, тусламж ирэхийг хүлээж байжээ. Гэтэл хэсэг дээрэмчид гарч ирж, тэдэн рүү гал нээж эхэлсэн гэнэ. Мисс бүсгүй нөхрийнхөө хамт газар дээрээ нас барж, харин таван настай охин нь хөлдөө шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.
29 настай Моника Спир уг нь Венесуэльд амьдрахаа болиод АНУ-д оршин суудаг болсон байж. Тэрээр шинэ жилийн баяраар охиноо баярлуулахаар хуучин нөхөртэйгөө хамтдаа гэр бүлээрээ Венесуэльд амрахаар ирээд байжээ. Мисс бүсгүй өмнө нь зургаан ч удаа дээрэмдүүлж байсан учраас эх орноо аргагүйн эрхэнд орхиод байсан нь энэ гэнэ. Гэтэл амрахаар түр хугацаанд ирээд байхад нь ийм явдал тохиолдсонд гэр бүлийнхэн нь туйлын их гашуудаж байгаагаа мэдэгджээ. Цагдаагийнхан энэ хэргийн дээрэм хийх гээд бүтэлгүйтсэн оролдлого гэж үзэж байна.
Венесуэльд зэвсэгт дээрмийн хэрэг гарах нь улам бүр нэмэгдсээр байгаа юм. Зөвхөн он гарснаас хойшхи эхний долоо хоногт 70 гаруй хүн ийм хэрэгт өртөж, амь насаа алджээ. Ийнхүү хүчирхийлэл газар авч байгаа явдалд олон нийт айн түгшиж, эрх баригчид ч арга хэмжээ авна гэлцэж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан