Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Таван сая америкчууд ажилгүйдлийн тэтгэмж авахгүй
АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Жин Сперлинг сая сая америкчууд ажилгүйдлийн тэтгэмж авахаа болих тухай мэдэгдлээ. Тэрээр “Өнөөдрөөс эхлэн авна гэж бодож байсан мөнгөний чек чинь ирээгүйг шуудангийн хайрцгаа шалгахдаа олж мэдэх болно. Энэ чек нь удаан хугацааны туршид ажилгүй байгаа америкчуудын гэр бүлд түр хугацааны, амин чухал дэмжлэг өгдөг байсан юм. Өдөр ширээн дээр нь хоол байх эсэх, ажилд орохоор ярилцлагад явах машинд нь бензин байх эсэхийг шийддэг чек” гэжээ.
2014 оны туршид Америкийн 4,9 сая гаруй ажилгүйчүүд тэтгэмж авахгүй болох аж. Тэтгэмж авагчдаас хамааралтай хүмүүсийг нэмвэл энэ тоо нь 14 сая хүн болох юм байна.
Ажилгүйдлийн тэтгэмж өгөх хугацааг Америкт хуулиар хязгаарласан байдаг. Гэхдээ хямралтай үед тэтгэмж өгөх хугацааг гол төлөв сунгадаг. Гэвч оны өмнө төсөв батлахтай холбоотой хямралыг давж гарахын тулд Конгресс дахь Ардчилсан нам ба Бүгд найрамдах намын төлөөллүүд тохиролцоо хийхдээ ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг сунгах тогтоол батлаагүй аж.
Конгрессын гишүүд удахгүй дахин тохиролцоонд хүрч ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг наанадаж дахин гурван сараар сунгах байх гэдэгт Ерөнхийлөгч Обама найдаж байгаа юм байна.
Ажилгүйдлийн тэтгэмж гэж нэг өрхөд долоо хоногт 150-300 ам.доллар өгдөг.
АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Жин Сперлинг сая сая америкчууд ажилгүйдлийн тэтгэмж авахаа болих тухай мэдэгдлээ. Тэрээр “Өнөөдрөөс эхлэн авна гэж бодож байсан мөнгөний чек чинь ирээгүйг шуудангийн хайрцгаа шалгахдаа олж мэдэх болно. Энэ чек нь удаан хугацааны туршид ажилгүй байгаа америкчуудын гэр бүлд түр хугацааны, амин чухал дэмжлэг өгдөг байсан юм. Өдөр ширээн дээр нь хоол байх эсэх, ажилд орохоор ярилцлагад явах машинд нь бензин байх эсэхийг шийддэг чек” гэжээ.2014 оны туршид Америкийн 4,9 сая гаруй ажилгүйчүүд тэтгэмж авахгүй болох аж. Тэтгэмж авагчдаас хамааралтай хүмүүсийг нэмвэл энэ тоо нь 14 сая хүн болох юм байна.

0 Сэтгэгдэл