Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Бөмбөг бүсэлсэн 8 настай охиныг Афганистанд баривчиллаа
Алан хядагчийн, бөмбөг бэхэлсэн бүстэй охиныг Афганистанд саатууллаа хэмээн Би-би-си агентлаг мэдээллээ. Түүнийг өмнөд нутгийн Гильменд мужид хилийн эргүүл хийж байгаа цагдаагийн байрыг дэлбэлэх гэж байхад нь баривчилжээ. Найман настай тэр охин Талибан хөдөлгөөний дарга нарын нэгний дүү байж магадгүй гэнэ. Афганистаны Дотоод яамны төлөөлөгчийн хэлснээр бол охин объектод ирсэн ч бөмбөгөө ажиллуулах товчлуурыг нь дарж чадахгүй байх үед нь анзаарч баривчилжээ.
Олон хүүхэд тээвэрлэсэн машины цувааг 2012 оны эхээр саатуулсан юм. Хамгийн бага нь зурган настай хэд хэдэн хүүхэд байсан тэднийг алан хядагчдыг бэлтгэдэг шашны сургууль руу авч явсан гэсэн мэдээлэл байдаг. Мөн 12 настай нэг хүү өөрийг нь Гильменд мужид “Талибан” хөдөлгөөний дайчид алан хядлага, амиа золиослох ажиллагаанд сургаж бэлтгэсэн гэж ярьсан юм. НАТО-гийн цэргийн ажиллагааны үеэр эцэг эх нь амь үрэгдсэний дараа буюу гурван сарын өмнө тэр жаалыг можахидууд ууланд аваачсан гэнэ.
0 Сэтгэгдэл
Hoorhii nylh amitniig iim ymand ashiglah gej tsaana ni hichneen olon huuhduud bga boloo setgel ovdchihloo
Хамгийн их уншсан