Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Эмч нарыг хулгайлжээ
Сирид ажиллаж байгаа “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын эмч нарыг хулгайлсан тухай тус байгууллага албан ёсоор мэдэгдлээ. Хулгайлагдсан эмч нарын дотор Перу, Бельги, Дани, Швед, Швейцарь улсын иргэн байжээ.
Сирийн хойд нутагт ажиллаж байсан эмч нарыг босогчдын дундахь хэт явцуу үзэлт нэг бүлэглэлийн зэвсэглэсэн дайчид тагнуул байж болзошгүй тул байцаалт авна гэсэн шалтаг тоочин авч яваад сураггүй болжээ. Тус байгууллагын албан ёсны төлөөлөгч нь “Бид өөрсдийн хамтран ажиллагсадын амь нас, аюулгүй байдлыг хангахын үүднээс мэдээллийг нууцлалыг хангах шаардлагатай байна. Тиймээс одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.
Үүнээс өмнө 2013 оны аравдугаар сард Сирид Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн долоон ажилтныг хулгайлсан хэрэг гарч байсан билээ. Тухайн үед “Ирак ба Левантын лалын улс” нэртэй хэт явцуу үзэлт бүлэглэлийн дайчид энэ хэргийг үйлдсэн гэж сэжиглэж байсан ч нотлох баримт илрээгүй. Дээр нь хулгайлагдсан ажилтнуудын хувь тавилан өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. “Хил хязгааргүй эмч нар” байгууллага нь байгалийн гамшиг, цэрэг дайны мөргөлдөөний улмаас гэмтэж бэртсэн жирийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх зорилго бүхий олон улсын, төрийн бус байгууллага.
Тус байгууллага нь Сирид болж байгаа иргэний дайны үеэр эмнэлгийн тусламж үзүүлэх зөвшөөрлийг албан ёсны эрх баригчдаас аваагүй болохоор гол төлөв босогчдын хяналтад байдаг газарт үйл ажиллагаа явуулдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан