Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Шинэ сувгийн ажил хойшиллоо
Никарагуа улсын нутгаар дамжуулан Номхон ба Атлантын далайг холбосон суваг барих нүсэр том ажил хамгийн багаар бодож нэг жил хойшлон 2015 он гарч байж хэрэгжиж эхлэх болсон тухай тус сувгийн дарга Мануэль Коронель Каутс мэдэгдсэн байна.
Энэ 2014 оны гуравдугаар улирал гэхэд суваг тавигдах үндсэн чиг, замыг эцэслэн тодруулахаар болсон нь ийнхүү барилгын ажил хойшлуулах гол шалтгаан аж. Коронель Каутс “Техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажил товын дагуу явагдаж байгаа. Харин суваг явах замыг нарийвчлан тогтоогоогүй байсан юм” гэжээ.
Үүнээс өмнө Никарагуагийн парламентаас суваг барих эрхийг  Хонконгод байгуулсан “HK Nicaragua Canal Development Investment Co” компанид шилжүүлэхийг зөвшөөрсөн. Одоогоор энэ сувгийг барихад шаардлагатай хөрөнгийг ойролцоогоор 40 тэрбум ам.доллар гэж багцаалаад байгаа юм.
Сувгийг дагаад шаардлагатай дэд бүтэц, олон улсын нисэх буудал, усан боомт, газрын тос дамжуулах хоолой, олон улсын чөлөөт худалдааны бүсийг байгуулах юм.  Гол хөрөнгө оруулагчаар нь Хятадын тал ажиллах тухай Никарагуагийн эрх баригчидтай тохиролцоонд хүрээд байгаа.
Атлантын далайгаас Номхон далай хүрэх хамгийн дөт зам нь одоогоор Панамын суваг ганцаар байгаа юм. Сүүлийн үед олон улсын худалдааны хэмжээ эрс нэмэгдсэнээс болж, Панамын сувдаг ачааллаа дийлэхгүй байгаа юм. Одоогоор Панамын сувгийн ачаа дамжуулах чадварыг жилийн 300 сая тонн байсныг 600 сая тонн болгон өөрчлөх ажил эхлээд байгаа. Никарагуад баригдах хоёр далайг холбосон суваг нь Панамын сувгаас 600 км-ийн зайтай бөгөөд бараа нэвтрүүлэх чадлаараа Панамын сувгаас хавьгүй илүү байх ёстой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан