Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох Засгийн газрын тогтоол баталлаа
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай
Нийслэлийн 170 мянган өрхийг утаагүй, хагас коксон шахмал түлшээр хангана
Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа
ЗГ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулна
ТӨСӨВ: Ирэх онд 528.9 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Волгоградад бөмбөг дэлбэлсэн залуу ийм хүн байж
ОХУ-ын Волгоград хотод шинэ жилийн өмнөхөн галт тэрэгний буудал, тролейбусанд дараалан бөмбөг дэлбэлж хэдэн арван хүний амь нас хөнөөн, олон арван хүнийг шархдуулсан хүнийг 31 настай Павел Печенкин гэдгийг хууль сахиулагчид тогтоогоод байна. Энэ бол зэвсэгт дайчдынхаа дунд Ансар Ар-Руси хэмээн нэршсэн залуу юм байна. Түүний эцэг эх хоёр нь өнөөдөр төрсөн нутаг Марий-Элдээ амьдарч байна.
Тэд хүүгээ гэртээ эргүүлэн авчрах гэж удаа дараа оролдож, хүүгээ эрэн бүр Дагестан руу явж байсан ч олоогүй гэнэ. Нэг удаа харин интернетээр ярьж “Эргэж ирэх болоогүй юу. Зэвсэг бүү бариарай” гэж байжээ.
Түргэн тусамжийн бага эмч
Түүний гэр нь төрсөн хот Волжскийн зах дахь шинэ дүүрэгт 9 давхар байран байдаг аж. Нутгийнхан түүнийг бүгд мэддэг, зүгээр л нэг залуу гэж байна. Шинэ жил болох гээд хэн хүнгүй л баярын ширээ, бэлэг дурсгал хайж явахад гэнэт л “Та минь сонсов уу, Печенкины том хүү нь Волградад хүмүүстэй тролейбус дэлбэлсэн гэнэ шүү” гэсэн яриа гарч.
-Бөмбөг дэлбэлсэн тухай мэдээ телевизээр хараад яагаад ч юм бүү мэд, “Павел үүнийг хийсэн юм биш байгаа” гэж бодсон хэмээн хөршүүдийнх нь нэг ярьж байна.
Тэр бас сураггүй болсон хүү нь эцэг эхдээ 100 мянган рубль явуулсныг сонссоноо сурвалжлагчид ярьжээ. Эцэг эх нь ч яахав тэр мөнгөөр нь цонхоо солиулж, хүүгийнхээ өрөөг засуулсан гэнэ.

Тэр дуугүй номой, түргэн тусламжид бага эмчээр ажиллаж байсан. Архичид, хар тамхичидтай ажилладаг л байсан. Бусдаас нэг их ялгарах юмгүй залуу байсан даа. Даралт ихсээд бие тавгүйрэхээд дуудахад хүрээд л ирдэг, татгалздаггүй л байсан гэж өөр нэг хөрш нь ярьжээ.
-Тэр Павел биш байлгүй дээ, багтраатай болохоор цэрэгт ч яваагүй. Ер нь бие султай, даруухан хүүхэд байсан. Найз бүсгүй ч байгаагүй гэж өөр нэг хөрш нь хэлжээ.
Бусад нь найзуудтайгаа, бүсгүйчүүдтэй явж байхад тэр гэртээ л аав ээжтэйгээ, Хонда нэртэй нохойтойгоо байж байдаг байсан, бас загас тэжээдэг байлаа гэж тэр хөрш нь ярьжээ.
Гэнэт алга болсон нь
31 настай тэр Печенкины том хүү. Бага хүү Иван нь Москва явж ажилд оржээ. Паша харин нутагтаа түргэн тусламжид дуудлагын бага эмчээр ажиллаж байж. 2012 он гарахаас хэдхэн хоногийн өмнө гэнэт л шашин шүтлэг нь өөрчлөгдж лалын шашинд шүтэх болсон гэнэ. Үүнд нь хүмүүс нэг их гайхсангүй. Эцэг нь орос, эх нь татаар хүн. Улам л сайн төрхтэй болж сүмд очиж, гэр орондоо хамт байгаад л... Ингээд 2012 оны нэгдүгээр сараас мусульман шашинтан болох нь тэр.
Тэгээд удалгүй дүү Иваныхаа хойноос Москва явахаар болж 17 настай найз Артуртайгаа хамт явжээ. Харин дүү Иван дээрээ очоод ердөө л хоёр цаг болоод нэг тийшээ явснаар ор сураггүй болох нь тэр. Харин сүүлд нь аав ээждээ 100 мянган рубль илгээсэн гэнэ.
“Би диваажин бүтээхийн тулд ирлээ”
Хүү нь ваххабитуудын талд эргэлтгүй орсныг эцэг эх нь тохиолдлоор олж мэджээ. Ээж нь интернетэд ортол “Би мужахед” гэдэг дуу явж байсан хэмээн ээж нь нулимс дуслуулан ярьж байна. Тэр бол өөрийнх нь хүү мөн байжээ.
Гэтэл нэг өдөр орой болсон хойно Павелтай нь хамт Москва явсан өнөөх Артур хаалгыг нь цохиж. Тэр нь бүр нүднээс гарчихсан, хачин муу хувцастай, арай л гэж хөл дээрээ тогтсон юм зогсч байсан гэнэ.
-Павлик хаана байна гэхэд
-Мэдэхгүй. Бид Москвад очоод салцгаасан гэж хариулаад нүүр буруулжээ.
Үүнээс нэлээн хойно сураггүй болсон хүү нь гэнэт утсаар ярьсан байна. Тэр “Би зүгээр л ярилгүй удчихлаа” гээд олон тодорхой юм ярьсангүй, амьд эрүүл саруул гэдгээ л дуулгасан гэнэ.
Интернетээр уйлж байгаад хүүгээ гуйжээ
Павелын аав ээж хоёр тэтгэврээрээ л амьдардаг, нэг их хангалуун биш эцэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүн гэнэ. Гэсэн ч хүү нь Дагестаны ойд нуугдаж байгааг мэдсэн тэрээр хүүгээ эргүүлж авчрахаар тийш явж бүр Махачкал оржээ.

-Хавь ойрынхон бүгдээрээ л надад тусалсан даа гэж тэр хожим нь ярьсан байдаг.
Тэр Буйнакск орж цагдагийн хэсэгт очин сураглаад ямар ч байсан хүү Павел нь алуурчин болчихоогүй юм байна гэж дуулаад жаахан тайвширчээ. Гэхдээ “хууль бус зэвсэгт бүлэглэлд нэгдэж оролцсон” гэсэн зүйл ангиар хайж байгаа гэдгийг дуулжээ.
Тэгээд хөөрхий аав ээж хоёр дүрс бичлэгээр захиа сургамж өгч бичүүлж интернетэд оруулжээ.

Интернетэд бичүүлсэн дүрс бичлэгэн захиа нь
“Паш, хүүгээ гуйя, эргээд ир. Хонда нохой минь нэг удаа алга болоход чи бид хоёр эрээд би яаж уйлж байсныг санаж байна уу. Одоо чамайг алга болохоор ямар байгааг төсөөл дөө чи. Бид чинь амьдаараа тарчилж байна шүү дээ. Хүү минь энэ зэвсгээ хая. Чи тэгэж байгаад хүүхэд алчихна шүү дээ. Битгий алан хядагч болооч. Хүмүүсийг, хүүхэд багачуудыг өрөвдөөч. Чиний гарт цус байгаа бол зөвхөн ахуйн шархны л цус байх ёстой. Чи чинь эмч хүн шүү дээ” хэмээн аав ээж хоёр нь нулимс дуслуулан ярьснаа интернетэд оруулжээ.
Харин лалын Ансар Ар-Руси нэртэй болсон Павлик хүү нь нэг л удаа аав ээждээ хариу илгээжээ. Залуу можахидын сэтгэлд аав ээжийнх нь нулимс нөлөөлсөнгүй тэр зүгээр л ...

-Та нар намайг эргэж ир гэж байна. Гэхдээ надад тэгэх сэтгэл алга. Очих ч үгүй. Би ийшээ Аллах тэнгэр надад сайн сайхныг өгнө хэмээн ирсэн. Би диваажин бүтээх гэж энд ирсэн. Хүүхэд, гэр бүл чухал биш. Би очиж чадахгүй” гэсэн байна.
Тэр мөн үү биш үү?
Одоо хүчний байгууллагынхан Павелийн гэр бүлийнхэнтэй байнга холбоотой байна. Аав нь ДНК-гийн шинжилгээ өгчээ. Дүү Иван нь ахыгаа бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж байгааг дуулангуутаа аав ээж дээрээ очоод ямар муу мэдээ дуулдах бол хэмээн чимээ чагнаж байна. Хаалга нь хаалттай, гадны хүн бараг очихгүй таг чиг сууцгаана.
Волгоградын галт тэрэгний буудалд бөмбөг дэлбэрсний дараах өглөө ид ачааллын үеэр шугамын тролейбусанд алан хядагч бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрсэн. Хүчний байгууллага бөмбөгний хүчин чадлыг 4 кг тротиллын эквиваленттай тэнцэнэ гэж гаргасан юм.

0 Сэтгэгдэл