Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
“MAN AWARDS-2013”ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ШАЛГАРУУЛАХ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ
Шинэ он гарахтай зэрэгцэн айл гэр, албан байгууллага, улс орон бүр тухайн жилийнхээ ололт амжилтыг дүгнэж, өнгөрч буй оныхоо шилдэгийг тодруулан, шагнан урамшуулж, ирээдүй хойч үед нь үлгэр дуурайл болгон илүү ихийг хийж бүтээх эрч хүчийг бий болгодог билээ. Манай орны хувьд ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албан байгууллага, төрийн бус байгууллагууд өөрийн салбарынхаа шилдэгийг нэрлэж хийсэн бүтээсэнийг нь олонд алдаршуулдаг.

Оны шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, оны шилдэг бизнесмэн, улс төрч гээд олон салбараас шилдэгүүдийг тодруулахаас гадна оны шилдэг эмэгтэйг хүртэл шалгаруулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэ жилээс эхлэн “ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ”-г мөн шалгаруулдаг болж байна. Монголдоо анхдагч болон гарч ирж буй “ЖИНХЭНЭ ЭРЧҮҮДИЙН СЭТГҮҮЛ” ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллан “MAN AWARDS-2013”оны шилдэг эрэгтэй шалгаруулах ёслолын ажиллагааг хийх гэж байгаа юм байна. Энэхүү арга хэмжээнд нийгмийн онцлох есөн салбараас шилдэг таван эрэгтэйг нэр дэвшүүлж олон нийтийн санал асуулга, мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн салбар бүрээс нэг эрэгтэйд ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ гэсэн цом батламж олгох юм байна.

Одоогоор салбар бүрт таван нэр дэвшигчдийг тодруулаад байгаа бөгөөд олон нийтийн санал асуулга тухайн сэтгүүлийн фэйсбүүк дэхь www.facebook.com/erchuudiinsetguul цахим хаягаар авч эхэлжээ.
Уншигч та ч бас энэхүү арга хэмжээнд өөрийн саналаа өгөх боломжтой юм байна. Удахгүй бид оны шилдэг эрэгтэйчүүдийг харах л үлдлээ.
Арга хэмжээ 2014 оны 01 сарын 21-ны өдөр болох юм байна.

http://www.youtube.com/watch?v=NhpxnfZyuj4&feature=youtu.be
0 Сэтгэгдэл