Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна
Өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна гэсэн тоог Их Британийн “Overseas Development Institute”-ээс гаргажээ. 1980-аад оны үед энэ тоо одоогийнхоос дөрөв дахин бага байсан юм. Тэр үед тарган хүмүүсийн илүүдэл жингийн хэмжээ ч одоогийнхоос бага байжээ. 1980 онд хүмүүс биеийнхээ байвал зохих жингээс дунджаар 23 хувиар илүүдэл жин тээж явдаг байсан бол 2008 оны байдлаар 34 хувь болж нэмэгдсэн байна. Ийнхүү дэлхий даяар илүүдэл жинтэй хүмүүс түгээмэл болсноор зүрх судасны өвчин, цус харвах, чихрийн шижин зэрэг өвчлөл нэмэгдсэн юм. Тиймээс судалгаа хийсэн байгууллагаас улс орнуудын засгийн газарт хандан ард иргэддээ эрүүл зөв амьдралын хэв маяг, хоолны дэглэмийн талаар идэвхтэй таниулж зөвлөж байхыг уриалжээ.
Өнөөдрийн хурдтай амьдралын хэв маяг нь гэрийн халуун хоол биш боловсруулсан, түргэн хоол идэхэд хүргэж байгаа нь мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зай завсаргүй гарч буй сурталчилгаа нь зөв хооллох дадал зуршлын эсрэг дандаа эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бүтээгдэхүүний тухай байдаг нь хүмүүсийн дадал зуршилд нөлөөлж байна гэж сурталчилгааны байгууллагаас дүгнэжээ. Ялангуяа хөгжиж буй орнуудын хэмжээнд таргалалт элбэг тохиолдож байна. Зөвхөн хөгжиж буй орнуудад гэхэд 904 сая хүн илүүдэл жинтэй байгаа бол өндөр хөгжилтэй орнуудад тарган хүмүүсийн тоо харьцангуй бага буюу 557 сая байгаа юм. Үүнээс харвал хүмүүсийн хооллох хэв маяг, дадал зуршил нь тэдний орлогын байдлаас ихээхэн хамаарч байгаа нь тодорхой байна. Хятад, Мексик зэрэг оронд хүмүүс тос, чихэр ихээр агуулсан хүнс хоол голдуу хэрэглэдгээс болж таргалалт хоёр дахин нэмэгдээд байгаа бол өндөр хөгжилтэй орны иргэд дунд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэх болж, хүмүүс спортоор хичээллэхийн зэрэгцээ, мах, өөх, тос, давс, чихрийн хэрэглээгээ багасгаж жимс, ногоо түлхүү хэрэглэх болсон юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан