Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Марихуан хууль ёсоор худалдан авахаар дугаарлаж байна
АНУ-ын Колорадо мужид энэ сарын 1-нээс эхлэн марихуаны худалдааг хуулиар хүлээн зөвшөөрч, зарим эмийн сангаар худалдаалж эхэлсэн нь үйлчлүүлэгч ихтэй байна. Марихуаныг хуулиар хүлээн зөвшөөрсөн анхны муж болох Колорадогийн эл шийдвэрийг марихуан хэрэглэгчид баяртайгаар хүлээн авч, эмийн сан онгойх цагаас өмнө ирж, дугаарлан зогсоцгоосон байжээ.  Марихуаны хууль ёсны анхны худалдан авагч болсон хүн нь Шон Аззарати хэмээх өмнө нь тэнгисийн цэрэгт алба хааж, Иракт хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн нэгэн байжээ. Тэрээр дайны талбараас сэтгэл зүйн хүнд шархтай ирсэн нь өдгөө марихуаны байнгын хэрэглэгч болоход хүргэсэн байна. Тиймээс Колорадо мужид марихуаны худалдааг хүлээн зөвшөөрсөн хууль батлуулахын тулд тэрээр идэвхтэй тэмцдэг байжээ. Түүн шиг эрүүл мэндийн зорилгоор ашигладаг нэгэн байхад мөн зөвхөн зугаа цэнгэлийн зорилгоор, нэгэнт хууль бусад тооцогдохгүй учраас туршаад үзье гэх нэгэн ч үйлчлүүлэгчдийн дунд олон байгаа гэнэ.  Түүнчлэн Колорадогийн шөнийн цэнгээний газруудад марихуаны хориг цуцлагдсан "баярт явдлыг" тэмдэглэсэн үдэшлэг олноороо болжээ.
Марихуаныг хуульчлах эсэх талаар АНУ-ын бараг тал муж нь хэлэлцэж эхлээд байгаагаас Делавэйр, Хавай, Мэйн, Роуд Айланд, Вермонтод удахгүй батлагдах төлөвтэй байгаа аж.


0 Сэтгэгдэл
Neeree nuugaad ulam l delgerdeg yum chin ingeed il bolgowol tatwar tuluud, yaj orj garj bgaag n harah bolomjtoi yum bish uu?
Хамгийн их уншсан