Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон хүний амь аварсан 12 эрэлхэг зоригтон

Өөрийнхөө амиар дэнчин тавьж өрөөл бусдын, тэр дундаа олон хүний амь аварна гэдэг жинхэнэ эр зориг буюу. Нэг хэсгийнх нь хувьд өөрсдийн нь эрхэлдэг ажил байдаг бол нөгөө заримынх нь хувьд ёстой эр зориг, хүн сэтгэл байдаг байна. Тэдний зарим нь олны төлөө амь насаа зориулсан байдаг бол нэг хэсэг нь амьд сэрүүн үлддэг. Гэсэн  ч тэд хэзээ ч үүнийгээ гавьяа хэмэн зарлан тунхагладаггүй ёстой л эгэл жирийн баатар хэвээр үлддэг. Ийм 12 эгэл баатрын тухай өгүүлж байна.

1.    Цагдаагийн 29 настай ажилтан
                        
Энэ бол хамгийн сүүлийн жишээ. ОХУ-ын Волгоград хотын  цагдаагийн ажилтан Дмитрий Маковкин галт тэрэгний буудалд орж ирсэн сэжигтэй эмэгтэйг саатуулан шалгаснаар тэр нь олон хүнтэй хүлээх танхим руу орж чадалгүй бөмбөгөө дэлбэлсэн. Хэдийгээр тэр зүгээр л өөрийнхөө үүргийг биелүүлсэн ч  алан хядагчийг олон хүнтэй танхим руу нэвтрүүлээгүйгээрээ, тэгээд ч бөмбөгний дэлбэрэлтийг өөрийнхөө биеэр  халхалж олон арван хүний амийг аварч чадсан. 

2.    Аминаасаа уйдагчийг ятгагч

Кевин Бригге 22 жилийн туршид Сан-Францискогийн алдарт “Алтан хаалга” гүүрэн дээр эргүүл хийж байгаа жирийн л нэг цагдаа. Харамсалтай нь түүний эргүүл хийдэг энэ газар амьдралаас уйдаж  амиа хорлохыг хүссэн хүний байнга очдог газар гэж болно. Бригге сард дунджаар л хоёр ийм хүнтэй таарч тэднийг өөрийгөө буудах, гүүрэн дээрээс үсрэхийг нь болиулах гэж хэдэн цагаар ятгаж сэнхрүүлдэг.
               
Өнгөрсөн 22 жилд ганцхан залуу л түүний үгэнд оролгүйгээр амиа хорлосон гэдэг. Бриггегийн нөхөд үүнийг нь хүндэтгэн түүнд “Алтан хаалганы манаач” гэдэг “цол” хайрласан гэнэ.

3.    Мянга мянган еврейд амьдрал бэлэглэсэн дипломат

Британийн тагнуулын ажилтан Фрэнк Фоли есөн мянган еврей хүнд амьдрал бэлэглэсэн хүн. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед Берлин дэх элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тэндээс зугтах гэсэн еврейчүүдэд албан тушаалаа ашиглан паспорт гарган өгч байсан гэнэ. Тэрээр бүр ийм бичиг баримт гаргаж бөөнөөр хорих лагериудаас хүнийг гарган авч байжээ.

Түүний энэ гавьяаг хэн ч мэдээгүй юм шиг, өөрөө ч 1958 онд насан эцэслэтлээ ярьж зарлан тунхаглаагүй гэдэг. 2004 онд л Британийн Засгийн газар энэ бүхнийг дэлгэн тавьжээ.

4.    Зорчигчдоо аврах гэж амиа золиосолсон “Титаник”-ийн механикчид

Жившгүй “Титаник”-ийн сүйрлээс хойш нэгэн 100 жил өнгөрсөн ч хүн төрөлхтнийг гайхшруулсан хамгийн том осол хэвээр байна. Явдаг хот шиг энэ том хөлөг живж эхлэхэд хүн бүр л амьд гарахын төлөө тэмцэн зүтгэж байсан ч онгоцны цахилгаан сүүлийн мөч хүртэл асаалттай байсан.
Тэгэхээр хөлгийн галч, механикчид үймэлдсэн олныг харанхуйд нөмрүүлчихгүйн тулд хөлөг усанд живтэл ажлын байран дээрээ байж цахилгаанаа таслалгүй ажилласан болж байгаа хэрэг. Осол гарснаас хойш цахилгаан бүтэн 45 минут асаалттай байж, энэ хугацаанд хэдэн зуун хүний амийг аварсан байна.

5.    Цунами болохыг жуулчдад анхааруулсан британи сурагч


Британийн 10 настай сурагч Тилли Смит гэр бүлийнхэнтэйгээ хамт 2004 онд Тайландын амралтын газар наран шарлагын газар амарч байлаа. Нэг сайхан өдөр далай таг чиг намуухан байснаа дараа нь жаахан чичирхийлэх мэт болохыг жуулчид мэдэрч эхлэв.
            
Жуулчид гайхсан ч юу ч олж харсангүй, ямар  ч аюул мэдэрсэнгүй. Харин Тилли газар зүйн хичээлд үзсэнээсээ санаа авч цунами ойртож байгаа мэдээд  байдгаараа хашгиран анхааруулсан ч хүмүүс нэг их итгэсэнгүй. Гэсэн ч охин анхааруулсаар байсан тул наран шарлагын газрын хүн бас давхар анхааруулснаар  хүмүүс эргийг орхиж эхэлжээ.
Энэ аймшигт цунами 13 орны 250 мянган хүний амийг авч одсон ч  Тиллигийн байсан наран шарлагын газраас хэн ч өртөлгүй аюулгүй газарт гарч чадсан байна.

6.    Байлдаан болж байгаа газарт 30 мянган мэс засал хийсэн эмч

Италийн хүмүүнлэгийн  “Emergency”  байгууллагыг үндэслэгч Страда Жино бол ертөнцийн хамгийн халуун цэг болох Афганистан, Ирак, Судан, Камбож зэрэг улсуудад ажилласан мэс засалч.
Тэрээр шархдаж гэмтсэн цэргийнхэн болон энгийн хүмүүст тусалсаар 25 жилийн хугацаанд жинхэнэ байлдааны бүсэд 30 мянган хүнд мэс засал хийжээ. Үүний зэрэгцээ өөрийн ажилласан хээрийн эмнэлгийн 47 цэгээр хэдэн зуун мянган хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Тэр өөрийн эмнэлгийн төвөө галын бүсэд ойрхон  байгуулах, аюулгүй байдлаа хангах, шархдагсдад тусламж үзүүлэхийн тулд алан хядагчид, цэргийнхэнтэй байнга хэлэлцээ яриа хийж ойлголцож байжээ.”Өөрийн эх орон Венецдээ буцах болоогүй юу” гэхэд тэрээр “Би чинь мэс заслын амьтан шүү дээ, мэс заслын ширээний ард зогсох нь тааламжтай байна” гэж хариулдаг байна.

7.    9 сарын 11-ний халдлагаас олныг аварсан Аюулгүйн албаны тэргүүн

Дэлхийн худалдааны байгууллагын хоёр өндрийг дайрсан халдлагын үеэр өмнөд цамхаг дахь “Morgan Stanley” компанийн аюулгүй албаны тэргүүн Рик Рескорло алсыг харж шийдвэр гаргаагүй бол амь үрэгдэгсдийн тоо бүр ч олон байх байсан гэдэг.
Вьетнамын дайны ахмад дайчин энэ туршлагатай эр энэ компанид 1990-ээд онд ажиллаж эхлэхдээ л гамшгийн үед хүмүүсийг хэрхэн  нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргаж.
Умард цамхгийг онгоц мөргөхөд л яг энэ төлөвлөгөө ёсоор ажиллаж 2700 хүн тун богинохон хугацаанд барилгаас гарч амжин ердөө 13 хүн л нурангид дарагдсан. Харамсалтай нь үлдсэн хүнийг хайхаар эргэн орсон Рик өөрөө  буцаж гарч амжаагүй, амь алдсан юм.

8.    Гар бөмбөгийг өөрийнхөө биеэр хаасан залуу


              
Курган дахь шүүхийн хуралдааны өмнө Михаил Малинников хүмүүсийг металл хайгчаар шалгаж байлаа. Гэнэт “түүнд гар бөмбөг байна” гэж Михаил хашгираад алан хядагчийг үүд рүү түлхэн өөрөөрөө хаахад л гар бөмбөг дэлбэрлээ. Михаил Малинников, алан хядагч хоёр газар дээрээ амь алдсан байна. 

29 настай энэ залуу энэ аймшигт явдлаас ердөө сарын өмнө гэрлэсэн байсан. Алан хядагч 52 настай Михаил Вдовин аллага, зэвсэг хадгалсны төлөө яллуулж байсан, шүүхийн байр луу РГД-5 гэдэг гурван ч гар бөмбөг авч орохыг завдсан нь тэр. Тэр шүүхийн байранд нэвтэрч чадсан бол юу болох байсан бол........

9.    Хээрийн сургуулийн үед гар бөмбөгийг өөрөөрөө хаасан офицер

2012 онд Оросын Амур мужид болж байсан цэргийн хээрийн сургуулийн үеэр гар бөмбөг шидэх дасгал гүйцэтгэж байх үеэр нэг цэрэг бүтэлгүйтэж тэслэгчийг нь авсан гар бөмбөгөө нуувчиндаа унагачих нь тэр.
       
Батальоны захирагч хошууч Сергей Солнечников гар бөмбөгийг өөрөө халхлан хэвтэж дэлбэрснээр тэр цэргийг, бусдыг нь аварсан байна. “Тэнд бүхэл бүтэн батальон, 100 гаруй цэрэг байсан.

Хошууч л гар бөмбөгийг халхалж хэвтээгүй бол өчнөөн олон хүн амь үрэгдэх байлаа” гэж тус ангийн офицер Сергей Фролов дайчин нөхрийнхөө, даргынхаа тухай хожим нь сэтгүүлчид ярьсан байдаг. Сергей Солнечниковын энэ гавьяаны төлөө түүнд Оросын баатар цол нэхэн шагнасан.

10.    Түймрээс 20 өвчтөнөө аварсан сувилагч
                 
Оросын Новогород мужийн Лука тосгон дахь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт есдүгээр сард түймэр гарахад 46 настай сувилагч Юлия Ануфриева  ганцаараа 20 өвчтөнөө үүрч дүүрч галаас гаргаж чадсан. Харамсалтай нь тэр өөрөө буцаж гарч амжаагүй байхад нь гал унтраагч дэлбэрч өөрөө амиа алдсан.

Тэр өөрөө дөрвийн дөрвөн хүүхдийн ээж байсан ч амиа хайрлалгүй, өөрийгөө аврах чадваргүй хүмүүсийн төлөө амиа алдсан.

11.    Унаж байгаа онгоцоо хот, гацаанаас холдуулсан нисгэгч

Есдүгээр сарын 23-ны өдөр Кубаны тэнгэрт байлдааны Су-25 онгоц осолдож туршлагатай  нисгэгч Алексей Назаров амиа алдсан. Онгоц унаж эхлэхэд онгоц нь  ойролцоох хотын дэргэдэх гацаанд орон сууцны байшин, хүмүүс дээр унах гэж байгааг мэдсэн тэрээр сөнөөгч онгоцны өөрөө шидэгчийг ашиглаагүй онгоцоо өөр тийшээ залсан байна.
      
Дараа нь шидэгчээ ажиллуулах гэсэн ч хожимдсон байлаа. Ахмад Алексей Назаров өөрөө кубанид төрсөн хүн байсан. Түүний эхнэр долоон настай охин хоёр нь үлдсэн.

12.    Алан хядагч-машиныг зогсоосон жолооч
  
Саратовт болсон их үерийн үеэр Онцгой байдлын газрын КамАЗ-ын жолооч Константин Лукьяанов усанд хаагдсан хоёр автобусны хүмүүсийг аврахаар ажиллаж байлаа. Гэтэл замаар “Хофа” маркийн ачааны тэрэг их л хурдтай давхин замдаа таарсан машинуудыг мөргөөд ирж явах нь харагдах нь тэр.
               
Ёстой жинхэнэ гамшиг болохыг мэдэрсэн Лукьянов Камаздаа орж өөдөөс нь чиглэснээр ачааны хоёр аварга машин мөргөлдөж 7-8 метр гулсаад зогслоо. Хэрэв тэр ингэж амь золин зогсоогүй бол усанд хаагдсан олон хүн байсан зам дээр үүнээс ч аймшигтай юм болох байсан байна. 

0 Сэтгэгдэл
jinhene baataruud baina.
Хамгийн их уншсан