Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Туркийн Ерөнхий сайд авлигын хэргээс болж огцрохгүй гэнэ
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдагон авлигын тухай дуулианаас болж өөрөө огцрохгүй харин Засгийн гарын 10 гишүүнээ огцруулна гэдгээ мэдэгдлээ. Стамбул хотын Таксимын талбайд засгийн газрыг эсэргүүцсэн “Хулгайчдыг барь” гэсэн уриатай  жагсаал  болж Засгийн газрын тэргүүн Р.Т.Эрдагоныг огцрохыг шаардаж байгаа юм. Хууль сахиулагчид жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий ашиглаж байгаа ч жагсачид тэмцлээ үргэлжлүүлсээр байна.

Арванхоёрдугаар сарын 18-нд Турк даяар авлигын эсрэг томоохон кампанит ажил эхэлж бизнесмэнүүд, засгийн газрын хэд хэдэн гишүүний хүүхэд орсон 52 хүнийг баривчлан саатуулсан юм. Тэднийг авлига, хилийн хууль бус наймаа, хар тамхины хэрэгт сэжиглэн саатуулжээ. Энэ сарын 25-нд Байгал орчин, ногоон хөгжлийн сайд Эрдагон Байрактар, ДЯЯ-ны тэргүүн Муаммар Гюлер, Эдийн засгийн сайд Кафер Чаглаян нарыг огцруулсан юм. Энэ гурван сайдыг огцрохын нь өмнө мөрдөн шалгаж байжээ.

Арванхоёрдугаар сарын 26-нд тус улсын ерөнхийлөгч Абдулла Гюль Засгийн газрын 10 гишүүнийг огцруулж танхимын шинэ бүрэлдхүүнийг баталсан юм.
Харин ерөнхий сайд Р.Т.Эрдагон болохоор түүний танхимын гишүүдийг огцруулж, шалгаж байгаа нь Засгийн газрын хүчийг сулруулах, гарыг нь мухарлах гэсэн оролдлого, улс орон Туркийг хэсэглэн хуваах гэсэн хар хүчний эрхшээлд орох гэж байна хэмээн мэдэгдэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан