Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Энэ залуу олон хүний амь аварсан
ОХУ-ын Волгоградын галт тэрэгний буудалд алан хядагч бөмбөг дэлбэлэх үеэр цагдаагийн ажилтан Дмитрий Маковкин амь үрэгдсэн байна. Тэрээр галт тэрэгний буудлын барилга руу орох хаалганы дэргэд, металл хайгчийн ойролцоо үүрэг гүйцэтгэж байжээ. Гаднаас орж ирсэн хүмүүсийн дунд сэжигтэй харагдсан нэгэн эмэгтэйд дөхөн очиж  саатуулан шалгах шаардлага тавих үеэр бөмбөг дэлбэрсэн гэж тэнд ажиллаж байсан цагдаагийн ажилтнууд ярьжээ.
Ингэснээрээ эргүүлийн 29 настай цагдаа алан хядагчийг илүү олон хүнтэй газар луу нэвтрүүлэлээгүйгээс гадна, өөрийнхөө биеэр танхимд байсан хүмүүсийг халхалж амийг нь аварсан. Алан хядагч дотогшоо хүлээх танхим руу нэвтэрч олон хүний дунд орсон бол илүү олон хүн амь алдах байлаа гэж ДЯЯ-ны Волгоградын Удирдах газрын тэргүүн Денис Моисеев мэдээлж байна.
Дмитрий Маковкин ДЯЯ-ны салбарт 2008 оноос ажиллаж, хэдхэн сарын өмнө тээврийн хяналтын удирдах газарт шилжин ирж ажиллажээ.

0 Сэтгэгдэл
hairan saihan zaluu....um ma ni bad mi hum
Эвий эвий нялхаараа байсан байна шдээ. Хайран сайхан залуу. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу? Гүнээ харамсаж байна. Хэлэх үг алга
Iim tavilantai humuus bs bdg yum shig bgan
Хамгийн их уншсан