Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Волгоградын вокзалд бөмбөг дэлбэлж 16 хүн амь үрэгдлээ
ОХУ-ын Волгоград хотын галт тэрэгний буудалд ням гарагт хүчтэй дэлбэрэлт болж зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар 16 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархдаж бэртсэн байна.
Галт тэрэгний буудалд ороод металл хайгч төхөөргийн дэргэд дагестан гаралтай Оксана Асланова бөмбөг дэлбэлсэн гэж эхлээд мэдээлж байсан ч эмэгтэй биш славян төрхтэй эрэгтэй байсан гэж ОХУ-ын Холбооны мөрдөх хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдээллээ. Алан хядагчийг хоёулаа байсан байж болзошгүй гэж “Россия 24” телевиз мэдээлж байна. Дэлбэрэлт болсон газраас гар бөмбөгний чагт бүхий, эрэгтэй хүний хуруу олдсон байна.

Тэнд ажиллаж байсан цагдагийн ажилтнуудын хэлснээр бол сэжигтэй харагдсан нэгэн эмэгтэй рүү цагдаагийн ажилтан ойртож очих үед бөмбөг дэлбэрсэн гэж байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр бол алан хядагч бөмбөгөө үүргэвчинд хийж ирсэн гэж байгаа ч хэргийн газраас тэсрээгүй гар бөмбөг, гар буу олдсон байна.
Зарим эх сурвалжаар бөмбөг дэлбэлсэн хүний овгийг Павлов гэж цагдаагийнхан тогтоосон байна. Тэрээр металл хайгчаар өнгөрч гарахыг оролдоод биед нь ямар нэгэн металл байхыг илрүүлсний дараа цагдаагийн ажилтан биед нь үзлэг хийхээр оролдох үед бөмбөгөө дэлбэлжээ.

Алан хядагч Павловтай хамт Микулина овогтой эмэгтэй хамт байсан гэсэн мэдээлэл бас байна. Үүний өмнө аравдугаар сард автобусанд бөмбөг дэлбэлсэн Наида Асияловагийн найз бүсгүй Оксана Асланова байсан гэж мэдээлж байсан юм. Асланова бол нэгэн тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэн алан хядагчдын нэгэн тэргүүний эхнэр юм. Нөхрийгөө нас барсны дараа тэрээр бас л хууль бусаар зэвсэг эзэмшигч нэгэнтэй гэрлэсэн байдаг. Оросын хууль сахиулах байгууллага түүнийг эртнээс эрэн сурважилж байгаа юм.
Цагдаагийн нэгэн түрүүч сэжигтэй нөхрийг саатуулан шалгах гэж зогсоосон нь олон хүний амийг аварсан гэж хэвлэлүүд онцолж байна. Юун түрүү тэрээр алан хядагчийг олон хүнтэй газар луу нэвтрүүлээгүй, нөгөө талаар өөрийнхөө биеэр олон хүнийг халхалсан гэж байна.
Өөр бас 9 настай охины ээж өөрийнхөө биеэр охиноо халхлан амийг нь авраад өөрөө нас барсан тухай Волгоградын тэргүүн Ирина Гусева хэвлэлд ярьжээ.

Одоо шархдаж гэмтсэн 34 хүнийг эмнэлэгт хүргээд байгаагийн дотор цагдаагийн хоёр ажилтан байна. Шархадсан хүмүүсээс наймынх нь биеийн байдал тун хүнд байгаагаас нэг хүүгийн бие их хүнд байгаагаас одоо мэс засал хийж байгаа гэнэ.
ОХУ-ын нийслэл Москвагаас Волгоград руу тархи судас, нүүр амны мэс засалч, гэмтэл согогийн эмч нарын бүрэлдхүүнтэй тусгай онгоц яаралтай нисчээ. “Бэртэж шархадсан хүмүүсийг газар дээр нь үзээд шаардлагтай бол тэнд нь тусламж үзүүлсний дараа Москвад авчирна гэж ОХУ-ын ЭМЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Олег Салагай хэлж байна.

Дэлбэрэлтинй хүч 10 кг тротиллын хүчтэй байсан гэж мэргэжилтнүүд тогтоожээ. Галт тэрэгний буудлын хоёр давхар барилгын бүх цонх хагаарч бутарсан, нэгдүгээр давхрын орох танхим бүхэлдээ сүйрснээс үзэхэд дэлбэрэлтийн хүч үнэхээр их байсан нь харагдаж байна.

Сүүлийн өдрүүдэд Волгоградад их манантай байгаагаас онгоцны нислэгүүд саатаж галт тэргээр зорчигчид улам нэмэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл