Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Далай ламын ламрим сургааль эхэллээ
Энэтхэгийн Карнатака мужийн Билакупен дэх Сера Же  хийдэд дээрхийн гэгээн Далай ламын ламрим сургааль эхэлсэн байна. Газар газрын сүсэгтнүүд цугларч тэр орчим нь хүн машин хоёроор багтаж ядаж байгаа ч дээрхийн гэгээнтэн ХIY Далай лам “Энд ийм олон хүн цугларсанд би их баяртай байна. Бид ингээд яг л өнгөрсөн оных шигээ ламрим сургаалиа айлдана. Бид энд ирээдүйн амьдралаа хэрхэн сайн сайхан болгох вэ, энэ насандаа хэрхэн  илүү сайхан амьдрах вэ гэдгийг бясалгахаар ирсэн. Эхлээд бид Будда Шагжуманы сургаалийг уншина” гэсэн байна. Дээрхийн гэгээнтэн бас “Будда, Дхарм болон Санхед энэ насандаа илүү ойртох нь хангалттай биш, хойд насандаа бурхны хутгийг олохын тулд үнэн сэтгэлээсээ сүслэх ёстой” гэсэн байна.

Энэ жилийн ламримд газар газрын сүсэгтэн 30 орчим мянган хүн ирсэн болохоор бид бурхны сургаалиа 10 хэлээр уншина. Хүрэлцэн ирсэн хүн бүр сүслэн залбирч, сайн сайхныг төсөөлөх хэрэгтэй хэмээн сургажээ.

Энэ арванхоёрдугаар сарын 25-нд дээрхийн гэгээнтний багш Линга Ринбочийн бурхны хутгийг олсон өдөр тохиож байгаа учраас түүний хочид зориулсан ном бас хурсан байна.





0 Сэтгэгдэл
Irj baigaa ond bid buhniigee iveeldee avah boltugai
Хамгийн их уншсан