“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хятадад 512 депутат авлигаас болж огцорлоо
Хятадад Хунань мужийн Хэнъян хотын орон нутгийн ардын хурлын 512 депутат авлигын хэрэгт сэжиглэгдэж огцорсон байна. Мэдээллийн Xinhua агентлагийн мэдээлснээр бол депутатуудыг хууль тогтох байгууллагын сонгуулийн дүнг будлиантуулсан хэмээн сэжиглэж байгаа юм байна. Эхний байдлаар 56 нэр дэвшигч 518 депутат, орон нутгийн хурлын 68 ажилтанд хахууль өгөх санал тавьжээ. Энд нийтдээ 110 сая юань буюу 18,14 сая долларын хэмжээний мөнгө яригдаж байгаа юм.
Үүнийг “ардын төлөөлөгчдийн тогтолцоо, социалист ардчилал, хууль ёс, намын сахилга батыг ноцтой зөрчсөн, өнөөгийн үнэн төрхийг нь харуулсан явдал” боллоо гэж байна.
Хятадад тав дахь үеийн шинэ удирдлага гарч ирснээр олон өөрчлөлт хийж байгаагийн нэг нь авлига хээл хахуультай тууштай тэмцэж байгаа юм. Авлигын эсрэг тэмцлийн хүрээнд өндөр албан тушаалын хүмүүсийн ийм бусармаг үйлдлийг илчлэн хатуу арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ болж байна.
Хятадад Хунань мужийн Хэнъян хотын орон нутгийн ардын хурлын 512 депутат авлигын хэрэгт сэжиглэгдэж огцорсон байна. Мэдээллийн Xinhua агентлагийн мэдээлснээр бол депутатуудыг хууль тогтох байгууллагын сонгуулийн дүнг будлиантуулсан хэмээн сэжиглэж байгаа юм байна. Эхний байдлаар 56 нэр дэвшигч 518 депутат, орон нутгийн хурлын 68 ажилтанд хахууль өгөх санал тавьжээ. Энд нийтдээ 110 сая юань буюу 18,14 сая долларын хэмжээний мөнгө яригдаж байгаа юм. Үүнийг “ардын төлөөлөгчдийн тогтолцоо, социалист ардчилал, хууль ёс, намын сахилга батыг ноцтой зөрчсөн, өнөөгийн үнэн төрхийг нь харуулсан явдал” боллоо гэж байна.
Хятадад тав дахь үеийн шинэ удирдлага гарч ирснээр олон өөрчлөлт хийж байгаагийн нэг нь авлига хээл хахуультай тууштай тэмцэж байгаа юм. Авлигын эсрэг тэмцлийн хүрээнд өндөр албан тушаалын хүмүүсийн ийм бусармаг үйлдлийг илчлэн хатуу арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ болж байна.
0 Сэтгэгдэл
erka
China shig l huulitai bolhoor bn. changa... mongol min hugjinu du.
2014.12.29























