Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Ун зэвсэгт хүчнээ “зарлаагүй дайн”-д бэлэн байрыг уриаллаа

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун зарлаагүй дайн эхэлж болзошгүй тул арми, зэвсэгт хүчнээ байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг уриалсан байна.
Умардын удирдагч шинэ жилийн баяр угтаж лхагва гарагт  цэргийн 526 дугаар ангид очихдоо “Урьдчилан зарлалгүйгээр дайн эхэлж магадгүй тул бэлэн байдлаа улам өндөржүүлэхийг даалгалаа” гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг ЦТАК мэдээллээ.
Пеньяны хоёр дахь гол хүн байсан, өнөөгийн удирдагчийн авга ах Чан Сон Тхэкийг төрийн эргэлт хийхээр завдсан хэргээр энэ арванхоёрдугаар сард цаазалсан нь умард солонгосын дээд удирдлагын хүрээнд тогтворгүй байдал бий болголоо хэмээн АНУ, Өмнөд солонгосын албан ёсны төлөөлөгчид нэг биш удаа мэдэгдээд байгаа. Ийм тохиолдолд дотоодын хямрал, арми, зэвсэгт хүчин, ард түмний асуудлаа далдлахын тулд Ким Чен Ун  цэргийн оролцоотой өдөөн хатгалга хийж мэдэх юм.
Үүний өмнө БНАСАУ-ын экс- их удирдагч Ким Чен Ирийн нас барсан өдрийг тохиолдуулан Сөүлд болсон коммунизмын эсрэг цуглааны хариуд Өмнөд Солонгос руу цохилт өгнө хэмээн Умардынхан арванхоёрдугаар сарын 20-нд заналхийлж байсан юм.

0 Сэтгэгдэл
ene setgetsiin gajigtaidag
Ene zaluug negee ertents ruu uavuulah er hyn baival hedleerei! Hoid golongosiin ard tymniig gereeh uimsan.Bid baingiin auiultai,ted ch heerhii...
Тэнэг согтуу бацаан
Согтуу тушаал өгдөг тэнэг харгис бацаан.Нээрэн л дэлхийг хөмрөх вий дээ.
Пацаан архи уучих вий дээ. Дэлхийг хөмөрий шүү.
Хамгийн их уншсан