Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
ХОТЫГ ТЭЛСЭН ОРШУУЛГЫН ГАЗАР

Жолооны курст сурч байсан танил эгч маань машин барихаар хорхойсч ахтайгаа нэг үдэш халтуурд явжээ. Эхний үйлчлүүлэгчээ хааш явахыг нь асуувал Алтан-Өлгий гэж. Харин дараагийн үйлчлүүлэгч нь Оросын оршуулгын газар хүрнэ хэмээж л дээ. Тэгээд гуравдахь үйлчлүүлэгч суухад нь нөгөө танил эгч маань “Та Даландавхар л гэж битгий хэлээрэй” хэмээн гуйсан гэдэг.
Гэхдээ энэ бол онигоо, эсвэл дэвэргэсэн яриа биш.  Сүүлийн үед оршуулга тойрон хот хаяагаа тэлж байна уу, хотыг тойрон оршуулга тэлж байна уу гэдгийг ялгахад бэрх болоод байна.  
Хүүхдүүд нь шарилын чулуун дээр тоглож, томчууд нь хээв нэг гишгэх нь цочирдмоор зүйл нэгэнт биш болжээ. Бяцхан тоо дурдахад, 1920 оноос хойш Даландавхарт 260 гаруй мянган өөд бологсдын шарил хөдөө¬лүүлсэн аж. Одоо үүний 80 орчим хувь нь эвдэрч сэвтжээ. Хэдэн жилийн өмнө шарилыг ухаж алт мөнгө эд зүйлсийг нь цуглуулдаг бүлэг хүмүүс байсан бол өнөөдөр шинэ шарил дамжин амьдардаг “хүн оготны сүрэг” бий болжээ. Алтан-Өлгий, Даландавхар, Баруун нарангийн энгэр, Цагаан даваа, Оросын, Японы гэх мэтчилэн оршуулгын газар хот шиг хүрээгээ тэлж, энэ байдал ч даамжирав. Нийслэлээс алслагдмал дүүргүүдийн харъяа газруудыг тооцож үзэхэд  2000 га талбайг зөвхөн оршуулга эзэлж байна.  
Үүлс дээшээ дээвэр тулсан, уулс тийшээ хаяа тэлсэн Улаанбаатар маань их хотын жишигт хүрч сая дахь иргэнээ ч саяхан өлгийдөж авсан. Үүнийг хэлэхийн учир нь бид үхэх төрөхийн орчлонд үхэгсдээр бус амьдрагсдаар тэлж байна уу гэдгийг өөрсдөөсөө асуух цаг нэгэнт  болжээ.
Дахиад  тоо хэлэхэд, жилд дунджаар улсын хэмжээнд 5000-10000 хүн жам ёсоороо болон  зуурдаар нас бардаг аж. Энэ хүмүүсийн хэд нь ямар ахуйн нөхцөлөөс  шалтгаалан хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа энд нуршаад яахав. 19-р зууны үед шарын шашныхан ирэх зуунд “төмөр шувуу” агаарт нисэж, “төмөр авдар” газраар явж, хүн хүнээ ална хэмээн ярилцдаг байж. Гэтэл энэ  яриа биелэлээ олсон мэт. Учир нь нийгэм хөгжихийн хэрээр хүний үхэл жирийн нэгэн үзэгдэл болсон мэт.   
 Сүүлийн жилүүдэд манай монголчууд амьдрахын эрхээр гадаад руу гарч ажилладаг болсон. Бид тэдний тэнд хэрхэн яаж амьдарч явааг тэр бүр мэддэггүй. Хүний газар хүнд хөдөлмөр эрхлэн өвчтэй болж ирдэг нь олон. Хүний нутгийн шороог дэрлэн хэчнээн хүн эх орноо хүсэмжлэн үүрд нойрсож байгааг хэлэхэд бэрх.
Тэгвэл нийслэлийнхээ сөөм газрыг булаацалдан дарга цэрэгтээ хүрч байгаа өнөө үед хөрсөндөө хүнээ оршуулах тийм ч зөв арга биш бололтой. Газрын хэвлийдээ  оршуулж сурсан манайхан бурхан болоочоо чандарлана гэхэд нэг л эвлэрэхгүй  байгаа.  
Үхэгсдээ газарт оршуулах нь байгаль орчинд хортой л гэдэг. Мэдээж шүү дээ.  Тэрхүү цогцсонд задрал явагдаж 3-5 жилд зөөлөн эдүүд, 40-өөс  дээш жилд хатуу яс нь задардаг байна. Энэхүү удаан хугацааны задрал нь агаарыг ч гэсэн олон төрлийн хорт хийгээр бохирдуулдаг. Мэдээж газрын хэвлийд оршуулсан шарил нь олон төрлийн өвчний нянг агуулж байдаг. Энэ нь олон жил амьдрах чадвартай. Тэгээд ч хүрээлэн байгаа орчинд амьдардаг хүн амьтанд өвчин  тараах гол нөхцөлийг брдүүлж байдаг.
 Харин сүүлийн үед хүмүүс “бурхан болоочоо” чандарлан сүмд тавин ном хуруулж, буян үйлдүүлэх сонирхолтой болжээ. Энэ нь “хүн оготнууд”-аас болгоомжлон, алд биеийг нь хөндүүлэхгүй гэсэн дээ тэр.
Манайд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын нэг нийслэлийн өмчит Улаанбаатар Буян компани юм. Тэд чандарлахын зэрэгцээ оршуулгын бүхий л үйлчилгээг иргэддээ хүргэдэг байна.  Чандарлах нь маш олон ашиг тустай гэнэ. Наад зах нь үндэсний хэмжээнд агаарын бохирдлын асуудал “шүдний өвчин” болоод байгаа. Тэгвэл шарилыг чандарласнаар хөрс, агаар бохирдох нь бага ч атугай буурна.  Шарилыг 800-1000 градуст чандарлахад ямар ч нян бактери үржих боломжгүй болдог. Мөн хойдохыг нь үйлдэж байгаа хүмүүст хэрхэн бурхан болоочоо  гаргах, алтан савыг нь нээх, лүүжин тавьж ном хурж өгөх гээд шаардлагатай бүхий төрлийн үйлчилгээг үзүүлдэг аж. Ингэж шарилыг чандарлан саванд хийж суврагад залдаг байна. Энэхүү суврагад хүүхдүүд нь эргэж очоод байх боломжтой бөгөөд жил бүр гэгээн дурсгалд нь зориулж мод тарьдаг уламжлал бий болгожээ.
Хотын захын хороололд амьдрал буцалж байна. Эндээс л их хотын амьдралыг дүгнэж болмоор юм шиг. Ингэж хэлэхэд дэндүү өрөөсгөл л болох байх. Эргэн тойрон хог новшоор дүүрэн бас үхэгсэдтэйгээ  эвлэрэн амьдарсаар байх уу.

Б.АЛТАНЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан