-Цус шүүх эмчилгээг аль ч эмнэлэгт хийж болох уу?
-Энэ эмчилгээг аль нэг дуртай эмнэлэг нь хийж болдоггүй юм. Цусыг хаана ямар нөхцөлд шүүж болохыг заасан журам бий. Нэгээс гуравдугаар зэрэглэлийн эмнэлэгт, нарийн мэргэжлийн эмч хийж гүйцэтгэх ёстой. Харин хүмүүсийг үй олноор нь хордуулсан аймшигт ослын үед л газар дээр нь эмчилгээ хийж болно.
-Энэ эмчилгээ анх хаана хийсэн бэ?
-Цус шүүх эмчилгээ нь эрт дээр үеэс уламжлалтай. Оточ, маарамба нар хүний цусыг ханаж эмчилдэг байсан. Энэ нь орчин үед их боловсронгуй болж “цусыг шүүж цэвэршүүлэх эмчилгээ” гэдэг нэртэй болчихсон. Дэлхийд эмчилгээний ийм аргаар 200-300 нэр төрлийн өвчнийг эдгээдэг.
-Хүний цусыг яаж цэвэрлэдэг юм бэ. Ач холбогдол нь?
-Цусыг шүүх 10 гаруй төрлийн арга байдаг. Бид бүх аргаар эмчилгээ хийдэг. Ер нь гол төлөв химийн болон байгалийн бодисоор цэвэршүүл¬дэг. Химийн арга нь цусан дундуур давирхай, ээдэнцэр, уураг, нийлэг зэргийг урсгаж цэвэрлэнэ. Энэ арга нь маш нүсэр хүнд ч үр дүн сайтай. Гахайн элэг, дэлүү гэх зэрэг мал амьтны эд эрхтнээр цэвэршүүлэхийг байгалийн аргаар цэвэршүүлэх гэнэ. Хүний цусан дахь илүүдэл элементүүдийг шүүж авснаар тухайн өвчтөний бие эрүүлжиж дархлаа сэргэнэ. Өвчин үүсэх гол шалтгаан бол цусан дахь илүүдэл элементээс л болдог. Үүнээс болж таргалах, турах, хавдар үүсэх нөхцөл бүрддэг.
-Мал амьтны элэг дэлүүнээс янз бүрийн халдвар авч мэдэх юм биш үү?
-Тухайн амьтны эд, эрхтнийг сайтар шинжилж угаагаад эмийн бэлдмэлээ гаргаж авдаг. Бид байнга нэг удаагийн хэрэгслээр үйлчилдэг. Ийм болохоор ямар ч өвчин эмгэг тусахгүй. Гахайн дэлүү хүний дархлааг сайжруулах интерферон ихээр агуулдаг.
-Бүх гахайн дэлүүгээр эмчилгээг хийж болох уу?
-Үгүй. “Новосибирск”-ийн том цагаан гахайны дэлүүнээс бэлдмэлийг гаргаж авдаг. Гахайг лабораторийн нарийн шинжилгээ судалгаагаар сонгодог. Бид цус шүүх зориулалттай бүх бүтээгдэхүүнийг гадаадаас худалдаж авдаг.
-Гаднаас орж ирсэн бүтээгдэхүүн болгон чанар¬тай биш биз дээ. Хуурамч бүтээгдэхүүн ч байдаг уу?
-Тиймээ. Бид чанартай, жинхэнийг нь авчирч, мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж батгаажуулдаг.
-Нэг дэлүүнээс хэдий хэмжээний интерферон бэлдмэл гаргаж авах вэ?
-Гахайн дэлүү 600-800 грамм жинтэй, ойролцоогоор 800-1000 интерлекин, интерферон бэлдмэл гаргаж авдаг. Монгол тэмээний дэлүүнд гахайн дэлүүнийхээс ч их хэмжээний интерферон агуулагддаг. Гэвч тэмээний үржил хэтэрхий удаан, тоо толгой нь ч цөөрч байгаа учир гахайн дэлүүг хэрэглэдэг.
-Та хавдрын талаар дурдаж байсан. Хавдар гэж юу вэ?
-Манайхан хоносон хоол, чанаргүй бүтээгдэхүүн байнга хэрэглэдгээс цусанд байх эрдэс бодисын хэмжээ ихэсдэг. Үүнээс л болж хавдар болон төрөл бүрийн өвчин тусдаг. Ер нь хавдар гэдэг чинь эсийн гаж хөгжил юм. Хүн өвчин тусахгүй байя гэвэл зохистой хооллож, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, шинэ мах ногоог хүнсэндээ хэрэглэж занших шаардлагатай. Цусаа шүүлгэснээр хавдар болон өвчний тархалтыг зогсоож болдог. Хүмүүс өвдөнгүүтээ элдэв янзын эм тариа хэрэглэдэг. Ингэх нь буруу. Дэлхий дахинд ХХ зууныг эм тарианы зуун байсан гэж хэлдэг. Харин ХХI зуун эм тарианаас татгалзана гэж тодорхойлсон. Тариаг зөвхөн булчинд хийхээс гадна “лимф”-ийн нарийн судастай өөхлөгт хийх нь үр дүнтэй.
-Янз бүрийн хавдрыг эм¬чилж эдгээж чадна гэсэн үг үү?
-Өвчний тархалт өвдөлтийг тодорхой хэмжээгээр багасгана. Тархалт нь бага, архагшаагүй бол эдгээж болно.
-ДОХ ч бас хавдар. Тэгэхээр эмчилж болох уу?
-ДОХ-той хүн цусаа цэвэрлүүлж болно. Нэг аюул нь халдвараа тараах эрсдэлтэй. Гэхдээ бүрэн эдгээж өгнө гэж амлахгүй. Яахав дархлалыг нь сэргээж өгч болно л доо. Эмчилж болдоггүй өвчин гэж байхгүй. Ямар нэгэн арга байх л ёстой. Өвчнийх нь эсрэг үйлчилгээтэй өвс ургамлыг олж чадахгүй байгаа болохоор л эдгэхгүй эмчилгээгүй гэдэг. ШУ-ны доктор, профессорууд удахгүй ДОХ-ын эсрэг эм нээн гаргах байх аа.