Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
“Apple” Хятадын хэрэглэгчдийг байлдан дагуулахаар “China Mobile”-тай гэрээ байгуулав
Apple компани дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадын хэрэглэгчдэд хүрэхийн тулд тус улсын “China Mobile” компаниар дамжуулан бүтээгдэхүүнээ худалдахаар болжээ. “China Mobile” бол 760 сая хэрэглэгчтэй, улсдаа 4G сүлжээг нэвтрүүлсэн анхдагч гурван компанийн нэг юм. Тиймээс тус компанитай сайтар түншилж чадвал Apple төдий чинээ Хятадын зах зээлд амжилт олно гэсэн үг. “Хятад бол Apple-ийн хувьд хэтэрхий чухал зах зээл” хэмээн тус компанийн захирал Тим Күүк саяхан мэдэгдсэн юм. Ойрын ирээдүйд Apple-ийн Хятадаас олох орлого нь Хойд Америкийн гүйцэж түрүүлэн, орлогын хамгийн том эх үүсвэр нь болох төлөвтэй байгаа аж. Гэхдээ одоо хүртэл Хятадын смартфоны зах зээлд Apple-ийн өрсөлдөгч компаниуд хүчтэй байгаа юм. 1,2 тэрбум хэрэглэгчтэй Хятадын смартфоны зах зээлд Samsung 18 хувиар тэргүүлж, Lenovo 12.6 хувиар удаалж, Coolpad-ийн утас 11 хувиар гуравт орж байна. Мөн Хятадын дотоодын хямд утаснууд тухайлбал, ZTE, Huawei-гийн утаснууд зах зээлд зонхилж байгаа юм. Тиймээс эдгээ утаснуудыг түрж, хятадуудад iPhone бариулдаг болох нь Apple-ийн ойрын ирээдүйн хамгийн чухал зорилго болоод байна. Зах зээл судлаачдын таамаглаж буйгаар ирэх онд Apple зөвхөн Хятадад 24 сая iPhone зарна гэсэн тооцоо гарчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан