А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна
УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив. Алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гарах хандлага гарсаар байна.
Иймд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монгол банкинд тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлж, борлуулсан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан аж.
Хуулийн төсөл батлагдсанаар аж ахуй нэгж, иргэд хууль бусаар алт олборлох, алтыг зах зээлийн ханшнаас доогуур үнээр борлуулах замаар татвараас зайлсхийх, тодорхой бус хугацаагаар арилжааны банкинд барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа хумигдаж, алтны олборлолт, борлуулалт ил тод, хуулийн хүрээнд явагдах боломж бүрдэж, алтны нөөцийн хэмжээ нэмэгдэж, улмаар гадаад валютын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн баталгаа сайжирна гэж үзэж байна.
Мөн үүнээс гадна Уул уурхайн сайд Д.Ганхуяг Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

0 Сэтгэгдэл