Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
8 настай охины сүүлчийн хүслийг биелүүлэхээр мянга мянган хүн цугларчээ
АНУ-ын Пенсильвани мужийн Уэст Ридин дахь Брауны гэр бүлийн гадна мянга, мянган хүн цугларч, зул сарын дуу дуулцгаажээ. Зул сар хараахан болоогүй байхад ийнхүү хүмүүс хамтдаа дуулсан нь Делани Браун хэмээх найман настай охины сүүлчийн хүслийг биелүүлэх гэсэн хэрэг байв. Найман нас хүрээд хэдхэн хонож байгаа Делани охин цусны маш ховор төрлийн хорт хавдраар өвчилжээ. Жилд 10 орчим хүүхэд өвчилдөг энэ хорт хавдар маш амархан тархдаг учир өнгөрсөн тавдугаар сард л оношоо мэдсэн охин өнөөдөр амьд явах сүүлчийн өдрүүдээ өнгөрүүлж байгаа аж. Усанд сэлэх дуртай, ирээдүйдээ загвар өмсөгч болох сонирхолтой байсан Делани таван шатлалтайгаар химийн эмчилгээ хийлгэсэн ч цусных нь 70 хувьд хорт хавдрын эс тархсан байна. Хэрвээ эмч нар хавдрын эсийн эсрэг эмчилгээ хийвэл вирус нь түүний биеийг улам дордуулна, харин вирусын эсрэг эмчилгээ хийвэл хорт хавдар нь охиныг аажмаар үхүүлэх байдалд хүрч, арга мухарджээ.

Тиймээс бяцхан охины сүүлчийн хүслийг биелүүлэх л үлдэж. Түүний гэр бүлийнхэн Facebook хуудсаараа дамжуулан охиных нь сүүлчийн зул сарт зориулан дуу дуулж өгөхийг хүсчээ. Энэ хүсэлтийг 4500 гаруй хүн дэмжиж, Брауны гэрийн гадна цугларан охинд зул сарын уламжлалт дуу дуулж өгчээ. Хэдийгээр Деланигийн бие маш тааруу байсан ч "Би та нарыг сонсч байна. Хайртай шүү" гэдэг үгээ дамжуулж чаджээ. Энэ сайхан сэтгэлт олон мянган хүнээс гадна каунтри дуучин Тэйлор Свифт ч охины хүслийг биелүүлж өгсөн байна. Охин түүнтэй уулзахыг маш их хүсдэг байсан учир өнгөрсөн долоо хоногт видео чатаар тэд хоорондоо ярьж, Деланид хэсэгхэн хором ч гэсэн өвчнөө мартахад нь туслажээ.

Делани хэдхэн сарын өмнө эрүүл саруул харагдаж байжээ.

Деланид хэрэв том болсон бол хүүхэд асраг болохыг их хүсдэг байжээ. Тиймээс охинд биелүүлээгүй хүсэл нэгийг ч үлдээхгүйн тулд ээж аавынх нь найз өөрийн нялх хүүхдээ авчирч, хэдэн цаг харуулсан гэнэ. Делани энэ ажилдаа маш дуртай байсан ч хэдэн цаг харсны дараа бие нь нэлээн ядарч, дорджээ.

Burhan orshoog butsaad hun bolj torog . um maanii pad mi hum .
ebii minidee gej yamarch orobdmoor um bedee
Үнэхээр их өрөвдөж бөйна.Ямар ч хэцүү юм бэ хөөрхийдөө. Бурхан чамайг ивээг

Амьдраасай билээ.
ямар сайхан сэтгэл вэ, ямар өрөвдмөөр юм бэ дээ
Evii dee
bi bur zogsoo zaigui uilj bna. setgel mine yamar ih ovdoj bna ve
yasan ch hetsuu yum de hoid nasandaa delhiin hamgiin shildeg busgui bolj turuurei
evii dee
Чамайг миний бидний шүтдэг бурхан өршөөг.
АНУ-ын Пенсильвани мужийн Уэст Ридин дахь Брауны гэр бүлийн гадна мянга, мянган хүн цугларч, зул сарын дуу дуулцгаажээ. Зул сар хараахан болоогүй байхад ийнхүү хүмүүс хамтдаа дуулсан нь Делани Браун хэмээх найман настай охины сүүлчийн хүслийг биелүүлэх гэсэн хэрэг байв. Найман нас хүрээд хэдхэн хонож байгаа Делани охин цусны маш ховор төрлийн хорт хавдраар өвчилжээ. Жилд 10 орчим хүүхэд өвчилдөг энэ хорт хавдар маш амархан тархдаг учир өнгөрсөн тавдугаар сард л оношоо мэдсэн охин өнөөдөр амьд явах сүүлчийн өдрүүдээ өнгөрүүлж байгаа аж. Усанд сэлэх дуртай, ирээдүйдээ загвар өмсөгч болох сонирхолтой байсан Делани таван шатлалтайгаар химийн эмчилгээ хийлгэсэн ч цусных нь 70 хувьд хорт хавдрын эс тархсан байна. Хэрвээ эмч нар хавдрын эсийн эсрэг эмчилгээ хийвэл вирус нь түүний биеийг улам дордуулна, харин вирусын эсрэг эмчилгээ хийвэл хорт хавдар нь охиныг аажмаар үхүүлэх байдалд хүрч, арга мухарджээ. 
Тиймээс бяцхан охины сүүлчийн хүслийг биелүүлэх л үлдэж. Түүний гэр бүлийнхэн Facebook хуудсаараа дамжуулан охиных нь сүүлчийн зул сарт зориулан дуу дуулж өгөхийг хүсчээ. Энэ хүсэлтийг 4500 гаруй хүн дэмжиж, Брауны гэрийн гадна цугларан охинд зул сарын уламжлалт дуу дуулж өгчээ. Хэдийгээр Деланигийн бие маш тааруу байсан ч "Би та нарыг сонсч байна. Хайртай шүү" гэдэг үгээ дамжуулж чаджээ. Энэ сайхан сэтгэлт олон мянган хүнээс гадна каунтри дуучин Тэйлор Свифт ч охины хүслийг биелүүлж өгсөн байна. Охин түүнтэй уулзахыг маш их хүсдэг байсан учир өнгөрсөн долоо хоногт видео чатаар тэд хоорондоо ярьж, Деланид хэсэгхэн хором ч гэсэн өвчнөө мартахад нь туслажээ.

Делани хэдхэн сарын өмнө эрүүл саруул харагдаж байжээ.

Деланид хэрэв том болсон бол хүүхэд асраг болохыг их хүсдэг байжээ. Тиймээс охинд биелүүлээгүй хүсэл нэгийг ч үлдээхгүйн тулд ээж аавынх нь найз өөрийн нялх хүүхдээ авчирч, хэдэн цаг харуулсан гэнэ. Делани энэ ажилдаа маш дуртай байсан ч хэдэн цаг харсны дараа бие нь нэлээн ядарч, дорджээ.

0 Сэтгэгдэл
2013.12.28
2013.12.28
2013.12.25
2013.12.25
2013.12.24
2013.12.23
2013.12.23
2013.12.23
2013.12.23
2013.12.23
2013.12.23