УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа
ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААНД 15 ЖИЛИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ӨНДӨР БОРЛУУЛАЛТ ХИЙВ
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 49.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.1 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох Засгийн газрын тогтоол баталлаа
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай
Нийслэлийн 170 мянган өрхийг утаагүй, хагас коксон шахмал түлшээр хангана
Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа
ЗГ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулна
Эрдоган гадаадын элчин сайдуудыг хөөж магадгүй

Хэрэв тэд бүрэн эрхийнхээ хэмжээнээс давбал Засгийн газрын зүгээс арга хэмжээ авна. Бидэнд тэднийг өөрийн нутагт байлгах шаардлага байхгүй” гэжээ. Аливаа нэг улсын Элчин сайдыг хөөнө гэдэг тухайн улстай олон жилийн хугацаанд таагүй харилцаатай байна гэсэн үг юм. Ямар улсын, хэн гэдэг Элчин сайд өөрт олгогдсон эрх хэмжээнээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулсныг дурдаагүй нь их сонин санагдаж байгаа. Энд хоёр янзын тайлбар хар аяндаа урсан гарч ирж байна.
Тайлбарлахын өмнө яг юу болсон талаар товч дурдах хэрэгтэй байх. Туркийн цагдаа нар өндөр албан тушаалтай 37 түшмэл, асар баян бизнесмэнүүдийг авлигын хэрэгт буруутган баривчилсан юм. Баривчлагдсан хүмүүсийн дунд Дотоод хэргийн сайд, Эдийн засгийн сайд, Байгаль орчны сайдын гурван хүү байгаа аж. Тэднийг төрөөс зарласан тендерийг зохион байгуулах явцад хөндлөнгөөс оролцон авлига авсан гэж буруутгажээ. Тухайлбал, хуулиар хориглосон газарт барилга барих зөвшөөрөл олгохоос эхлээд хууль бус олон зүйл хийдэг ажээ. Туркийн цагдаа нар баривчилсан хүмүүсийг жил гаруйн хугацаанд нууцаар мөрдөж баримт цуглуулсан гэх. Энэ бүх арга хэмжээг Ерөнхий сайд Эрдоган шууд өөрийнх нь эсрэг чиглэсэн үйл ажиллагаа гэж хүлээн авчээ. Тиймээс зарим эх сурвалжийн дурдаж байгаагаар өндөр албан тушаалтнууд, тэдний хүүхдүүдийг баривчлах зөвшөөрөл өгсөн, ажиллагааг удирдсан цагдаа нарыг Төрийн эргэлт гаргахыг завдсан гэж саатуулсан байна.
Ээдрээ эндээс эхэлж байна. Тайлбар үндсэндээ хоёр янз.
Нэг дэх хувилбар
Сирид сүүлийн үед болж байгаа үйл явцыг бүр тодруулбал Ерөнхийлөгч Башар Асадын байр суурь бэхжсэнтэй холбон тайлбарлах хүн олон байна. Тухайлбал, Сирийн сөрөг хүчний дундыг баримтлагч талууд ба тэднийг дэмжигчдийн хооронд хэдхэн хоногийн өмнө Лондонд болсон уулзалтын үеэр Америк тэргүүтэй өрнөдийн орнууд Башар Асадыг суудлаас нь огцруулах гэж яарахгүй байгаа тухайгаа мэдэгдсэн нь үүнд нөлөөлсөн байх.
Асадыг суудлаас нь огцруулахыг Саудын Арави, Катар гэсэн хоёр улс хамгийн ихээр хүсч байгаа. Энэ хоёрыг Сирид байлдааны ажиллагаа явуулж байгаа лалын хэт явцуу үзэлтнүүдийн бүлэглэлүүдийг зэвсэг, хүн хүч, мөнгөөр ивээн тэтгэгч гол улс гэдэгт дийлэнх шинжээч санал нийлж аж. Саудын Аравийг НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүний байрыг санал болгоход татгалзсан хариу өгсөн нь үүний нэг илрэл. Тэд Башар Асадын тал, өөрөөр хэлбэл лалын шашны шиа бүлэглэлд хамрагдах алавичуудыг бөмбөгдөх замаар Сирийн асуудлыг шийдсэнгүй гэж Америк тэргүүтэй өрнөдийн орнуудад гомдсон гэх. Саудын Арави татгалзах болсон тайлбараа “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь дайн тулааныг дуусгах, зөрчилдөөнийг шийдэх чадваргүй” гэсэн албан ёсны тайлбар хийсэн нь үүнийг батлах шиг.
Саудын Аравийг дэлхий даяар лалын шашны сунна урсгалын хэт явцуу үзэлтнүүдийн гол дэмжигч гэдэг. Тиймээс тэд лалын шашны гол хоёр урсгал болох сунна ба шиа хоёрын дунд олон зууныг дамжин өрнөж байгаа тэмцлийг өөрийн талд ашигтайгаар шийдэхийн төлөө асар их мөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Ийм байтал Асадын удирдлагад байгаа армийг бөмбөгдөхөөс татгалзана гэдэг эдгээр улсад тун ч таагүй мэдээ болсон ойлгомжтой.
Энд Туркт явагдсан авлигын эсрэг арга хэмжээ ба Ерөнхий сайд Эрдоганы мэдэгдэл ямар холбоотой вэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Эрдоган лалын шашны үнэт зүйлсийг хамгаалагч гэдгээрээ алдартай. Эрдоганы эхнэр, Туркийн №1 хатагтай олны өмнө ямагт толгойдоо алчууртай гарч ирдэг нь үүний нэг илрэл гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.
Сирийн босогчдыг дэмжих гол түшиц газар болж байгаа улсын хувьд Турк өрнөдийн орнуудын шийдвэрийг тууштай эсэргүүцэж, өөрийн зүгээс биеэ даасан байлдааны ажиллагаа явуулж, Башар Асадыг хашраагаагүй нь “спонсор” орнуудын бухимдлыг ихэд төрүүлсэн бололтой. Тухайн бүс нутагт Ираныг эс тооцвол Сирийн эсрэг өргөн хэмжээний, удаан хугацаатай байлдааны ажиллагааг маш үр дүнтэй явуулах хэмжээний зэвсэг, цэрэгтэй улс нь Турк.
Ийм байдалд дээр нэр гарсан орны Элчин сайд нар Эрдоганыг байр суурийг ганхуулах замаар сануулга өгөх, болж өгвөл оронд нь лалын шашны үнэт зүйлсийг илүү тууштай хамгаалах чин зориг бүхий хүнийг Туркийн Засгийн газрын удирдлагад гаргах замаар хариу барих гэснийг үгүйсгэх аргагүй юм.
Учир нь, Эрдоган төрийг шашнаас ангид байлгах замаар төрийг удирдах сонирхолтой байсан армийн бүх удирдлагыг төрийн эргэлт хийхээр завдсан хэрэгт буруутган шийтгэж, шоронд хорьсон. Түүний нам туркчуудын олонхын дэмжлэгийг авч байгаа. Ийм нөхцөлд удирдлагыг, өөрөөр хэлбэл Эрдоган ба түүний хүмүүсийг халж, оронд нь лалын шашны үнэт зүйлсийг илүү их дээдэлдэг хүмүүсийг гаргаж ирэх нь ашигтай гэх.
Хоёр дахь хувилбар
Энэ хувилбар мөн л Сирид болж байгаа иргэний дайнтай холбоотой. Сүүлийн үед Сирид болсон иргэний дайны үйл явцад нэлээд өөрчлөлт ороод байгаа. Анхандаа шашны үзэл бодолд хэт явцуураагүй, төр ба шашныг ялгах талыг баримталдаг гэж болох байв. Гэтэл сүүлийн үед хэт явцуу үзэлтнүүд, түүний дотор өрнөдийн орнуудын хамгийн ихээр үзэн яддаг “Аль Кайда” байгууллагатай холбоотой олон арван бүлэглэл эрс хүчээ авсан. Арваад хоногийн өмнө төр шашин хоёрыг нэгтгэх зорилготой, хэт явцуу үзэлт бүлэглэлийн дайчид төвийг баримтлагч бүлэглэл рүү дайрч штаб, зэвсгийн агуулахыг нь дайран эзэлсэн хэрэг гарч байв. Үүний дараа Америк, Их Британи тэргүүтэй өрнөдийн орнууд босогчдод тусламж үзүүлэхээ больж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.
Босогчдын тусламж авч байгаа гол газар нь Турк. Европоос, Америкаас, ОХУ-аас Сири руу босогчдын талд байлдахаар хэдэн мянгаар ирж байгаа хөлсний цэргүүдийн дамждаг гол газар нь Турк. Гэтэл лалын хэт явцуу үзэлтнүүдийн байр суурь ихэд газар авсанд түгшиж байгаа өрнөдийн орнуудын удирдлагаас Эрдоганд хандан энэ урсгалыг хаах тухай шахалт үзүүлсэн байх боломжтой юм.
Магадгүй, лалын шашны үнэт зүйлсийг тууштай дэмжигч гэдгээрээ алдартай Эрдоган “үгүй” гэсэн хариу өгсөн байх боломжтой. Дээр нь Эрдоган агаарын довтолгооноос сэргийлэх цогцолбор худалдан авах тендер зарлаад Хятадын үйлдвэрлэгчийг ялагчаар дурдсан. Америкчууд үүнийг эрс дургүйцсэн. НАТО-ийн бүрэлдэхүүнд багтдаг улс байтлаа энэ эвсэлд огт хамаагүй, бүр нарийн яривал гол тэрсэлдэгчдийн нэг болох Хятадаас агаарын довтолгооноос сэргийлэх систем худалдан авч, түүнээ НАТО-ийн системд оруулна гэдэг тун ч таагүй байх нь ойлгомжтой. Ядаж байхад Америк, Япон, Герман, Францын олон компани байсаар атал цөмийн цахилгаан станц байгуулах гэрээг Оросын “Росатом” корпорацитай байгуулчихсан. Хэдэн тэрбум ам.доллараар тооцогдох гэрээ байгуулаад, станцын боловсон хүчнийг бэлтгээд эхэлчихсэн.
Үйлдвэрлээд, технолгийг нь боловсруулсан Америкийн танк, сөнөөгч онгоц байгаа атал Өмнөд Солонгостой хамтраад шинэ танк боловсруулах олон тэрбумын гэрээ байгуулан ажиллаж байгаа. Ерөнхий сайд Эрдоганыг улс төр судлаачид, шинжээчид лалын шашны сунна урсгалын үнэт зүйлсийг Туркт хүчээр суулгах гэж хэт улайрч байна гэж буруутгаад удаж буй. Туркийн том хотуудад сүүлийн сар гаруй өмнө болсон бослого үймээн яг энэ сэдвээр л болсон. Туркийн хотуудын гудамжинд шар айраг ил задгай уух, тодорхой цагаас хойш согтууруулах ундаа хориглосныг лалын шашны хуулийн дагуу буюу шариатын хуулиас гадуур, чөлөөтэй амьдраад сурчихсан залуучууд шууд эсэргүүцэн хүлээж авсан билээ. Залуучууд Эрдоганыг лалын хэт явцуу үзэлтнүүдийн үзэл бодлыг хүчээр тулгах гэлээ гэж эсэргүүцэн, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн №1 мэдээ байсан.
Лалын шашны ёсонд согтууруулах ундаа уух нь хатуу цээртэй юм. Эрдоган ч өөрөө лалын шашны дэг жаягийг хатуу баримталдаг гэдгээ нуухыг хүсдэггүй нэгэн. Мэдээж сунна талыг тууштай баримтлагчдын нэг.
Гэтэл хэт явцуу үзэлтнүүдийг дарах гээд байхад дэмжигч хүн Турк шиг том, нөлөөтэй улсын Засгийн газрын тэргүүнээр сууж байгаад өрнөдийн орнууд дургүйцсэн байж болох талтай. Хилээрээ явцуу үзэлтнүүдийг Сири руу битгий оруул гээд байхад нь оруулаад, зэвсэг техник худалдан авахаас эхлээд бүх зүйл дээр өрнөдийн хэлсэн, тууштай зөвлөж байгаагаас тэс өөр үйлдэл хийгээд байгаад Туркт суугаа өрнөдийн орнуудын Элчин сайд нар дээрээс өгсөн тушаалын дагуу бухимдсан байж болохыг үгүйсгэхгүй. Эрдоганы хамгийн итгэлтэй хүмүүсийн хүүхдүүдээр дамжуулан өөнтөглөж огцруулах төлөвлөгөөтэй байхыг үгүйсгэх аргагүй.
Эцэст нь ...
Ямартай ч, тун удахгүй өрнөдийн болон арабын орнууд Гадаад хэргийн яамдын хэвлэлийн төлөөлөгч нар мэдэгдэл хийж Турк улсад үүсээд байгаа авлигын хэрэгтэй холбоотой ээдрээний талаар ямар байр суурь баримталж байгаагаа илэрхийлэх биз. Турк улсын нэр гарсан албан тушаалтнуудын дансыг түгжлээ, цаашид авлигын эсрэг тууштай тэмцэх тухай мэдэгдлийг хамгийн түрүүнд хийх улсыг Туркт төлөөлж байгаа хүмүүс л Эрдоганы “заналхийллийн” гол байх болж таарах биз ээ.
Туркийн цагдаагийн газар тус улсад сүүлийн хэдэн жил газар авсан авлигын хэрэгтэй холбогдуулан өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийг баривчилсан хэрэг дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор Туркийн Ерөнхий сайд Эрдоган мэдэгдэл хийхдээ “Сүүлийн хэдэн өдөр зарим орны Элчин сайд өдөөн хатгасан үйл ажиллагаанд оролцсон нь гайхшрал төрүүлэв. Тэдгээр Элчин сайдад өөрт өгөгдсөн бүрэн эрхийн дагуу үйл ажиллагаа явуулахыг би уриалж байна.

0 Сэтгэгдэл