Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Ходорковский улстөр, бизнесийн алинаар ч оролдохгүй гэнэ
ЮКОС-ын тэргүүн байгаад 10 жил шоронд хоригдож, өршөөлөөр суллагдсан Михаил Ходорковский суллагдсан өдрөө Берлин рүү ниссэн бол ням гарагт цөөн тооны хэвлэлд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгуулж цаашдын төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Тэр зааланд орж ирмэгцээ микрофон авч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Германы канцлер Ангела Меркель болон түүнийг суллуулахын төлөө байсан олон хүн, байгууллагад талархаж байгагаа илэрхийлжээ.
ЮКОС-ын тэргүүн асан юун түрүү улс төр, бизнесээр оролдохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин улстөрийн хоригдлуудыг суллах чиглэлээр олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно гэжээ. Энд зөвхөн ЮКОС-ын ажилтнуудын тухай ярьж байгаа биш гэдгээ тэр тэмдэглэсэн байна.
“Миний хувьд бизнес ингээд дуусч байна. Хувьцааны төлөө тэмцэлд хэзээ ч оролцохгүй” гэж тэр хэлжээ. Тэр бас Платон Лебедев тэр хоёроос нэхэмжилж байгаа 17 тэрбум рублийн асуудлыг нь ОХУ-ын Дээд шүүх шийдвэрлэтэл Орост эргэн очих нь эрсдэлтэй хэмээн хэлсэн байна. Татвар төлөөгүй гэсэн шалтгаанаар Татарын яамны нэхэмжлэлээр тэр хоёроос 2005 онд Мещенскийн шүүх 17 тэрбум рубль гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнийг өмгөөлөгч Владимир Лукин нь эсэргүүцсэн ч шүүх үл хэрэгссэнийг энэ намар дахин өргөдөл гаргаж Дээд шүүхэд өгөөд байгаа юм.
Өршөөл үзүүлсэнд нь ерөнхийлөгч Путинд талархаж байна уу гэсэн асуултад Ходорковский “Ингэж шийдсэнд баяртай байна. Гэхдээ өршөөл үзүүлнэ гэдэг бол буруутай гэсэн үг. Гэтэл би бол хилсээр шийтгүүлсэн хүн” гэж хариулжээ.
Энэ тухайд тэр “Барууны орнуудын удирдагчид ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай харилцаж Ходорковский бол оросын улстөрийн сүүлчийн хоригдол байгаасай гэдгийг сануулах байх гэж найдаж байна. Тэд мэдээж энэ талаар юу хийхээ илүү сайн мэдэж байгаа” гэсэн байна.
Сочид болох өвлийн олимпыг бойкотлох тухайд асуухад тэр “Би бол спортыг баяр гэж үздэг хүн. Олимп бол сая сая хүний баяр. Тэгэхээр үүнийг тасалдуулж болохгүй. Энэ том баярыг Путины  хувийн баяр мэтээр ойлгож хэрэггүй” гэсэн байна.
Улстөрөөр оролдохгүй гэдгээ тэр өршөөл хүсч Путинд бичсэн захидалдаа ч дурдсан гэнэ. Бизнесийнхээ тухайд тэр Орост хоёрт орох компани байгуулан удирдаж байсан минь хангалттай гээд “Энэ амжилтаа давтах сонирхол алга. Миний санхүүгийн боломж ч ийм ажилд бэлэн биш байна. Энэ бүхнээс үүдээд миний хувьд идэвхтэй амьдарч, надаас ч дор байгаа, шоронд сууж байгаа хүмүүсийн төлөө өөдрөгөөр ажиллахыг л хүсч байна. Орост өнөөгийнхөөс арай илүү сайхан амьдарч болох тийм орчны төлөө жаахан ч гэсэн ажиллах хэрэгтэй байна” гэжээ.
Германд хэдий хугацаагаар амьдрах вэ гэсэн асуултад тэрээр тодорхой хугацаа хэлэхэд хэцүү байна. Надад нэг жилийн виз өгсөн, гэхдээ төрөл төрөгсөдтэйгээ ярьж байж шийднэ дээ гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан