Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
ОХУ-ын Хакаст газар хөдөлж 30 гаруй барилга эвдэрч гэмтлээ
ОХУ-ын Хакаст арванхоёрдугаар сарын 22-нд шилжих шөнө Абаканаас өмнө зүгт 50 км орчим, Лукьяновка болон Герасимов суурингуудын ойролцоо газрын гүний 15 км-т түлхэлт болж газар 6-4,3 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Чичирхийлэл бас Кемеров муж болон Красноярскийн хязгаарт мэдэгдсэн байна. Шөнө дунд болсон газар хөдлөл багагүй хүчтэй байснаас хүмүүс хувцасаа ч өмсч амжилгүй гудамжинд гүйн гарч, хэдэн цагаар гадаа байсан байна. Хүмүүс бэртэж гэмтээгүй ч байшин барилгын хананд ан цав гарч гэмтжээ. Одоо Хакаст онц байдал тогтоон суурин газар, байшин барилгууд, онцгой объектуудын бүрэн бүтэн байдал, эвдэрлийн хэмжээг тогтоох ажил хийж байгаа юм байна. Саян-Шушений усан цахилгаан станц, нийгэм хангамжийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагуудын эхний дүгнэлтээр барилга байшин, нийгмийн бусад цогцолборын 70 хувь нь эвдэрч гэмтээгүй юм байна.

0 Сэтгэгдэл