Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цаатан иргэдэд 179 сая төгрөгийн тэтгэмж олгожээ
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин суудаг цаатнууд улсад ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир улсаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй ч халамжийн үйлчилгээнд хамруулах боломжтой байдаг. Тийм ч учраас өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тайгад амьдардаг 18 хүртэлх насны хүүхдэд хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн. Мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн сар хүртэлх дүнгээр тооцвол нийтдээ 179 594 800 төгрөгийн тэтгэмж олгожээ.
Цагааннуур суманд нийтдээ 1430 цаа буга тоологдсон бөгөөд цаа бугын удмын санг сайжруулах зорилгоор Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн 35.0 мянган ам.долларын санхүүжилтээр ОХУ-ын Тува улсаас үржлийн өсвөр насны 20 цаа худалдан авах гэрээ байгуулжээ. Тайгад амьдардаг иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх ажлын байр бий болгох зорилгоор Цагааннуур сумын цаачдын орон сууцыг сумын төв рүү нүүлгэн барьж, ажлын байр барихаар 10 сая төгрөгийн тендер зарлаад одоо ажлыг эхлүүлжээ.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин суудаг цаатнууд улсад ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир улсаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй ч халамжийн үйлчилгээнд хамруулах боломжтой байдаг. Тийм ч учраас өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тайгад амьдардаг 18 хүртэлх насны хүүхдэд хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн. Мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн сар хүртэлх дүнгээр тооцвол нийтдээ 179 594 800 төгрөгийн тэтгэмж олгожээ. Цагааннуур суманд нийтдээ 1430 цаа буга тоологдсон бөгөөд цаа бугын удмын санг сайжруулах зорилгоор Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн 35.0 мянган ам.долларын санхүүжилтээр ОХУ-ын Тува улсаас үржлийн өсвөр насны 20 цаа худалдан авах гэрээ байгуулжээ. Тайгад амьдардаг иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх ажлын байр бий болгох зорилгоор Цагааннуур сумын цаачдын орон сууцыг сумын төв рүү нүүлгэн барьж, ажлын байр барихаар 10 сая төгрөгийн тендер зарлаад одоо ажлыг эхлүүлжээ.
0 Сэтгэгдэл























