Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
М.Ходоркосвкий өршөөлөөр суллагдмагцаа Германыг зорилоо
Татвараас зайлсхийсэн хэргээр 10 жил торны цаана хоригдсон Юкосын захирал асан Михаил Ходорковский өршөөлөөр суллагдмагцаа Оросыг орхиж, хилийн чанадыг зорьжээ. Түүнд өршөөл үзүүлэх зарлигт Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурмагц, М.Ходорковский  Герман руу шууд ниссэн байна. Түүнийг Санкт-Петербургээс Берлин руу алгуурлалгүй шууд нисэхэд Германы Гадаад хэргийн сайд асан Ханс Дайтрих Геншер ихээхэн тус хүргэжээ. Тэрээр М.Ходорковскийг суллуулах талаар В.Путинтэй хоёр ч удаа уулзаж байсан юм. Тийм ч учраас түүнийг Берлинд буухад тосч уулзсан бөгөөд М.Ходорковский түүний хүнлэг сэтгэлд талархаж буйгаа илэрхийлжээ.
М.Ходорковскийгийн ээж хорт хавдраар өвчилж, бие нь муу байгаа учир тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд бичээгүй өршөөл хүссэн өргөдлөө өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчид хаяглан бичжээ. Өргөдлийн хариуг нааштайгаар өгсөнд М.Ходорковский талархаж байна гэсэн боловч өршөөл хүссэн нь гэм буруугаа хүлээсэн гэсэн үг биш, тэрээр одоо хүртэл өөрийгөө хилсээр хоригдсон хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.
М.Ходорковский Герман руу яаравчлан ирсэн ч ээж аав нь Москвад байгаа юм байна. Тэд өнөөдөр Берлинд очиж хүүтэйгээ уулзах ажээ.  
Нэгэн үе Оросын хамгийн баян хүн байсан М.Ходорковский торны цаана суугаад өдгөө 50 нас өнгөрчээ. Тиймээс түүний ирээдүй хэрхэх бол гэдэг олны анхаарлыг хамгийн их татаж байна. Тэрээр 1995 онд Юкос компанийн 350 сая ам.доллараар худалдан авч, нөлөө бүхий том компани болгон өргөжүүлж чадсан ч  2003 онд татвараас зайлсхийсэн гэдэг үндэслэлээ баригдаж, 2005 онд найман жилийн хорих ял авсан юм.  Энэ хугацаанд Юкос компани ч дампуурч, М.Ходорковский өөрөө мөнгө угаасан хэргээр нэмээд 13 жилийн ял авсан ч түүнээс хоёр жилийг нь хассанаар 2014 онд суллагдах байсан юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан