Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Британийн бяцхан хан хүү Жорж 11 автомашин, сүрэг малтай
Их Британийн хан хүү Уильям өөрийн хүү хан хүү Жоржид 3 тонн жинтэй, хуягласан шинэ “Бентли” машиныг  250 мянган фунт стерлингээр худалдаж авч өгчээ. Цагт 320 км хурдлах энэ машин тусгай металл гадаргуугаар кабиныг нь бүрж, цонхыг нь сум нэвтрэхгүй шилээр шиллэжээ. Кембрижийн герцог болон гүнж улс орноороо албан ажлаар явахдаа энэ машиныг унах юм байна.
Жоржийг дөнгөж төрснийх нь дараа аав ээж хоёр нь түүнд бас “Ягуар”, “Рейнж Ровер” худалдаж авч өгсөн юм.
Манай гаригийн нэр алдартнууд ч бас бяцхан Жоржид хэд хэдэн машин бэлэглэсэн байдаг. Дэвид болон Виктория Бэкхэм жаал хүүд “Рейнж Ровер” бэлэглэсэн бол Миддлтоны авга “Ягуар” бэлэглэсэн.
Америкийн рэпер Жей Зи, дуучин Бейонес хоёр “Бугатти” илгээсэн бол АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш “Дож Челленжер” машин явуулжээ.
Канадын дуучин Жастин Бибер британийн хан хүүд “Фискер Карма” өгсөн бол Элтон Жон, Хелен Миррен, Пол Маккартни нар “Роллс-Рйос Фантом” илгээжээ.
Британийн телевизийн нэрт хөтлөгч, сэтгүүлч Жереми Кларксон бас бусдаас хоцорсонгүй хүүд “Мерседес Бенц” бэлэглэсэн бол Жоржийн өвөө Чарльз ач хүүдээ “Астон Мартин” өгчээ.
Зургаан сар ч болоогүй бяцхан хан хүү ийнхүү өнөөдөртөө 11 тансаг машинтай болоод байгаа бол бас мал сүрэгтэй ч болж байгаа гэнэ. Африкийн Кенийн нэгэн омгийнхон бяцхан хан хүүд гүн хүндэтгэлийн илэрхийлэл болгож дөрвөн үнээ, бух, бас ямаа бэлэглэсэн гэнэ. Эдгээр малыг нь одоо Кенийн Лев Даунсын дархан цаазат газарт байлгаж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан