Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Шалгалтнаас айсан Харвардын оюутан тэсрэх бөмбөгний талаар хуурамч мэдээлэл тараажээ
Өнгөрсөн баасан гаригт Харвардын их сургуулийн хэд хэдэн байранд тэсрэх бөмбөг тавьсан гэдэг мэдээллийн улмаас хэдэн тэр өдрийн зарим хичээл, улирлын эцсийн шалгалт зэргийг цуцалсан. Зургаан цаг шалгасны эцэст хуурамч түгшүүр байсан нь илэрсэн энэ хэргийн эзэн нь Харвардын хоёрдугаар курсын оюутан 20 настай Элдо Ким байсныг илрүүлсэн юм. Тэрээр баасан гаригт өгөх ёстой байсан Америкийн боловсролын хичээлийнхээ эцсийн шалгалтыг болиулахын тулд ийм болчимгүй үйлдэл хийсэн нь тодорхой болоод байна. Тэрээр нэр хаягаа нууцалж болдог сүлжээнээс сургуулийнхаа цахим хуудас руу хуурамч түгшүүрийн тухай цахилгаан шуудан илгээсэн ч түүнийг цагдаагийнхан дорхноо илрүүлжээ.
Элдо Кимийг ердөө нэг шалгалтад унахгүйн тулд өөрийгөө ялд унагах хэмжээний алдаа гаргасныг сургуулийнхан, нэг ангийнхан нь гайхаж байна. Уг нь, тэрээр тийм ч сурлага муутай оюутан биш, сургуулийнхаа сонинд нийтлэл бичдэг нэгэн байсан гэнэ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа Элдо Кимийг шүүхээс буруутай гэж эцэслэн тогтоовол гурван жил хүртэл хорих ял, 250 мянган ам.долларын торгууль хүлээж байна. Түүнийг одоогоор 100 мянган ам.доллараар барьцаагаар суллаад байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан