Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Токио хотын захирагч авсан зээлээсээ болж огцров
Токио хотын захирагч Наоки Иносэ томоохон эмнэлгийн группээс 50 сая иен буюу 500 мянган ам.долларын зээл авснаас болж суудлаасаа огцров. Н.Иносэ бол 2020 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг Токио хотод авахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм. Гэвч түүнийг тойрсон мөнгөний шуугиан дэлхийн хамгийн том хотын нэг болох Токиогийн захирагчийн суудлаас мулталж дөнгөлөө. Н.Иносэ хотын захирагчийн сонгуульд өрсөлдөхийн өмнөхөн Токошукай хэмээх томоохон эмнэлгийн эзнээс 50 сая иен авсан юм байна. Гэвч тэрээр ийм мөнгө авснаа сонгуулийн санхүүгийн баримтдаа тусгаагүй нь саяхан илэрсэн юм. Хууль ёсоор бол сонгуулийн кампанийн үеэр хүлээн авсан бүх хандив, мөнгийг ил мэдээлэх ёстой. Энэ явдал илэрмэгц Н.Иносэ үүнийг хувиараа авсан зээл, эргүүлэн төлсөн хэмээн мэдэгдсэн боловч түүний ярианд хоорондоо зөрсөн зүйл олон байжээ. Тухайлбал, тэрээр анх мэдэгдэхдээ эмнэлгийн зүгээс өөрсдөө мөнгө өгөхийг санал болгосон гэсэн боловч захирагч өөрөө тэдэнд эхэлж хандсан болохыг NHK эрэн сурвалжилж тогтоожээ.

 Түүнчлэн энэ мөнгийг гэрээ хийж зээлээр олгосон гэх атлаа гэрээнд нь ямар ч шаардлага нөхцөл, эргэн төлөх хугацаа зэргийг заагаагүй байсан учир олны эргэлзээ арилсангүй.
Тийм ч учраас Н.Иносэ олны өмнө мэдэгдэл хийхдээ “Хэдийгээр би энэ явдлын талаар тайлбарлах үүрэгтэй боловч харамсалтай нь олны эргэлзээ тээнэгэлзээг арилгаж чадахгүй учир энэ асуудлыг шийдэх ганц арга зам нь огцрох гэж үзлээ” гэсэн юм.
Хотын захирагчтай холбоотой дуулиан шуугиан 2020 оны олимпод бэлтгэх, зохион байгуулах ажилд саад болно хэмээн эрх баригч намын улстөрчид ихээхэн шахаж шаардсан учир  Н.Иносэ эрхийг нь авахын тулд зүтгэсэн олимпын ажлаа цааш амжилттай үргэлжлүүлэхийн тулд өөрөө ажлаа өглөө.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан