Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Кибер терроризм өмнөд хөршийн аюулгүй байдалд заналхийлж байна
Хятад улс кибер терроризмтой тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэгийг дэмжиж, олон улсын кибер сүрдүүлэгтэй тэмцэх зорилго бүхий, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2129 дүгээр тогтоолыг сайшаан хүлээн авч буйг тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдлээ.

Чуньины хэлснээр, энэ баримт бичиг нь кибер гэмт хэргийг тархаахгүй байх, террорист бүлэглэлүүдийн хууль бус үйлдлийг хянахад туслах аж.
Кибер терроризм Хятадын аюулгүй байдалд тулгамдсан асуудал болоод байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч хэллээ.

Дуу-дүрс бичлэгээр дамжуулан хэт давруу үзэлтнүүдийн ажиллагааг дэмжихийг уриалсан, "Зүүн Туркестаны лалын хөдөлгөөн"-ий интернэтийн идэвхтэй хэрэглээний улмаас Шинжаан-Уйгарын ӨЗО болон Хятадын умард бүс нутгуудад хүч хэрэглэсэн нэлээд хэдэн хэрэг гарсан юм.
Хэт давруу үзэлт тус бүлэглэл "ариун дайн"-д уриалсантай холбоотойгоор Хятад улс энэ асуудлыг нухацтай авч үзэн, сүрдүүлэгтэй олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран тэмцэх болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан