Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Б.Обамагийн В.Путинд барьсан “бэлэг”
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сочигийн олимпын нээлт, хаалтад оролцох өөрийн төлөөлөгчдийн дунд ижил хүйстэн Билли Жин Кингийг багтааснаар ОХУ-ын ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг хэрхэн үзэж буйгаа тодорхой харууллаа. Ерөнхийлөгч Б.Обамаг төлөөлөн олимпын ёслолд оролцох Билли Жин Кинг бол ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан, теннисийн алдартай тамирчин билээ. Энэ удаагийн олимпын ёслолд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, дэд Ерөнхийлөгчийн аль нь ч оролцохооргүй болсон нь ч санамсаргүй хэрэг биш бололтой. Б.Обама өмнө нь “Ижил хүйстэн, трансжендер хүмүүст хор хөнөөлтэй улс орнуудыг тэвчихгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Харин ОХУ-ын хууль тогтоогчид өнгөрсөн зургадугаар сард “уламжлалт бус сексийн харилцааг сурталчилсан” аливаа зүйлийг хориглох тухай хууль баталсан. Энэ нь олимп зохион байгуулах гэж буй орны хувьд нэр хүндийг нь ихээр унагаж, барууны зарим орны удирдагч Сочигийн олимпын нээлт, хаалтад оролцохгүй гэж мэдэгдсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан