Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Харвардад бөмбөг тавьсан гэж цуурхал тараасан оюутныг баривчилжээ
Харвардын их сургуулийн дөрвөн ч байранд тэсрэх бөмбөг тавьсан гэх худал цуурхал тарааж, оюутнуудыг дүрвэхэд хүргэсэн буруутай этгээдийг олж тогтоожээ. “Их сургуулийн барилгуудад бөмбөг байрлуулсан ” гэсэн хуурамч цахилгаан шууданг Элдо Ким гэгч 20 настай залуу тараасан байна. Энэ мэдээллийн улмаас оюутнуудыг дотуур байрнаас нь гаргаж, хичээлийн хоёр барилга, шинжлэх ухааны төвд байсан хүмүүсийг яаралтай гаргаж, хэдэн цаг мөрдлөг шалгалт хийсний эцэст худлаа болохыг нь тогтоосон юм. Өнгөрсөн сард Коннектикут дахь Йелийн их сургуульд галт зэвсэгтэй этгээд нэвтэрсэн гэдэг мэдээлэл тарж, мөн л зургаан цаг шахам хөл хорио тогтоож шалгасны дараа хуурамч дуудлага болохыг илрүүлсэн билээ. Оны эхээр Массачусеттсиын технологийн институтын кампуст ч мөн буутай хүн орж ирсэн гэдэг худал мэдээлэл олныг цочирдуулсан нь худлаа болж таарсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан