А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Генералыг шүүх хурал болно
Бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох гэж байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан Т.Дашдэлэгийн холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын шат дууссан учир өнөөдөр анхан шатны шүүх хурлыг хийхээр товлосон юм.
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байсан генерал Т.Дашдэлэг нь армид ашиглаж байсан байлдааны сөнөөгч “Миг-21” онгоцыг хуваан моторыг нь Хойд Солонгост худалдахыг оролдсон хэрэгт холбогдсон юм. Тэрээр онгоцных нь их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан байсан гэнэ. Гэхдээ тэд Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар авчихаад моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад хандсанаар энэ хэрэг ил болсон юм.
Тэднийг Эрүүгийн хуульд заасан ёсоор эрх мэдлээ хэтрүүлсэн, эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм.
Бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох гэж байна. Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан Т.Дашдэлэгийн холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын шат дууссан учир өнөөдөр анхан шатны шүүх хурлыг хийхээр товлосон юм.

0 Сэтгэгдэл