Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Саакашвили: Украин бол Путины барьцаалсан онгоц гэлээ
Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили өнөөгийн Украинд болж байгаа үйл явдлыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд барьцаалагдсан нисэх онгоцтой зүйрлэсэн байна. “Украинд болж байгаа үйл явдал бол надад нисэх буудалд буух гээд зорчигчиддоо зарлачихаад байтал буухаас хэдхэн минутын өмнө алан хядагч онгоцыг нь барьцаалан онгоцны ахмадыг чиглэлээ өөрчлөн нисэхийг шаардсантай адил санагдаж байна” хэмээн Саакашвил Facebook-тээ бичжээ. Тэр бас онгоц барьцаалагч Путин “зорчигчдыг бүхий л үнэт зүйлээ өгөхийг” тулган шаардаж байна гэсэн байна. Түүнийхээр бол Киевт болж байгаа жагсаал цуглаан Путинд бүхнээ өгөлгүй, “өөр том, сайхан онгоцоор чиглэлээ өөрчлөн нисэхийг оролдож байгаа” хэрэг гэнэ.
Үүний өмнө Гүржийн экс-ерөнхийлөгч Саакашвили украины сөрөг хүчний нэг удирдагч Виталий Кличкотой уулзсан юм. Тэр бүү хэл Саакашвили, европарламентын хэд хэдэн депутаттай хамт Киевт болж байгаа жагсаал цуглаанд очиж үг хэлсэн байна.
Харин Гүржийн эрх баригчид энэ тухайд Саакашвилийн үйлдэл бол Тбилисийн албан ёсны байр суурь биш хэмээн мэдэгдэж байгаа юм.
Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили өнөөгийн Украинд болж байгаа үйл явдлыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд барьцаалагдсан нисэх онгоцтой зүйрлэсэн байна. “Украинд болж байгаа үйл явдал бол надад нисэх буудалд буух гээд зорчигчиддоо зарлачихаад байтал буухаас хэдхэн минутын өмнө алан хядагч онгоцыг нь барьцаалан онгоцны ахмадыг чиглэлээ өөрчлөн нисэхийг шаардсантай адил санагдаж байна” хэмээн Саакашвил Facebook-тээ бичжээ. Тэр бас онгоц барьцаалагч Путин “зорчигчдыг бүхий л үнэт зүйлээ өгөхийг” тулган шаардаж байна гэсэн байна. Түүнийхээр бол Киевт болж байгаа жагсаал цуглаан Путинд бүхнээ өгөлгүй, “өөр том, сайхан онгоцоор чиглэлээ өөрчлөн нисэхийг оролдож байгаа” хэрэг гэнэ. Үүний өмнө Гүржийн экс-ерөнхийлөгч Саакашвили украины сөрөг хүчний нэг удирдагч Виталий Кличкотой уулзсан юм. Тэр бүү хэл Саакашвили, европарламентын хэд хэдэн депутаттай хамт Киевт болж байгаа жагсаал цуглаанд очиж үг хэлсэн байна.
Харин Гүржийн эрх баригчид энэ тухайд Саакашвилийн үйлдэл бол Тбилисийн албан ёсны байр суурь биш хэмээн мэдэгдэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























