Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Эльфүүд Ерөнхийлөгчийнд зочилсон нь
АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөө болох Цагаан ордноос жил бүр зохиодог уламжлалт зул сарын цэнгүүнээ өнгөрсөн ням гаригт хийжээ. Энэ удаагийн баярын хүндтэй зочид нь Хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй бяцхан хүүхдүүд байжээ. Эльфийн хувцас өмссөн хүүхдүүд энэ өдөр гоё тансаг баярт уригдаад өвчнөө умартаж, улсынхаа Ерөнхийлөгчийн гэр бүлтэй уулзсан байна. Дүрсгүй эльфүүд Ерөнхийлөгчийн гэр бүлтэй зургаа авахуулах үедээ хөгжилтэй царай гаргаж, хүмүүсийг хөгжөөгөөд авчээ. 32 дахь жилдээ зохион байгуулж буй энэ баярт жүжигчин Хью Жэкмэн, Backstreet Boys хамтлаг, дуучин Шерил Кроу нарын алдартнууд оролцжээ. Баярт тэргүүн хатагтай Мишель Обама олны шүүмжлэлийг дагуулсан үнэтэй цамцаа дахин өмссөн нь хэвлэлүүдийн дуранг өөрийн эрхгүй татаж байжээ. Хатагтай Обамагийн өмссөн дэгжин цамц нь 6000 гаруй долларын үнэтэй аж. Түүнийг хоёр жилийн өмнө Лондонд айлчилж явахдаа энэ үнэтэй цамцыг өмссөний дараа хэвлэлүүд хурцаар шүүмжилж  "Америкийн дундаж гэр бүлийн сарын орлогоос ч өндөр үнэтэй хувцас өмслөө" гэлцэж байсан юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан