Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Зорчигч нь онгоцны үйлчлэгчийг зодсоноос өөр газар буужээ
ОХУ-ын Красноярскаас нийслэл Москваг зорьж явсан Boeing-737 онгоцны зорчигч 1968 онд төрсөн Андрей Третьяков гэгч эрэгтэй онгоцны үйлчлэгчийг зодсоноос болоод аргагүйн эрхэнд Новосибирскт газардсан байна. Үйлчлэгч түүнийг бизнес танхимын ариун цэврийн өрөөнд орохыг зөвшөөрөөгүйн төлөө согтуу зорчигч үйлчлэгчийн нүүр лүү хэд хэдэн удаа нударгалжээ.
Новосибирскт согтуу зорчигчийг цагдаагийнхан хүлээн авсан бол тархинд гэмтэл авч, зөөлөн эдүүд нь язарсан үйлчлэгчийг эмнэлэгт хүргэжээ.
Треьвяков нь Тусгаар улсуудын хамтын нигэмлэгийн орнуудтай газрын тос, байгалийн хийгээр хамтран ажиллах Засгийн газар хоорондын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Челябинск мужийн амбан захирагчийн орлогч зэрэг алба хашиж явсан нэгэн гэнэ.
Энэ оны эхээр Египет рүү нисч явсан онгоцонд Сергей Кабалов гэгч мөн үйлчлэгчийг зодоод бусад зорчигчдод бас заналхийлсэн юм. Одоо түүнд нислэгийн аюулгүй байдлыг зөрчсөн, онгоц барьцаалахыг завдсан хэргээр хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байгаа юм.
ОХУ-ын Красноярскаас нийслэл Москваг зорьж явсан Boeing-737 онгоцны зорчигч 1968 онд төрсөн Андрей Третьяков гэгч эрэгтэй онгоцны үйлчлэгчийг зодсоноос болоод аргагүйн эрхэнд Новосибирскт газардсан байна. Үйлчлэгч түүнийг бизнес танхимын ариун цэврийн өрөөнд орохыг зөвшөөрөөгүйн төлөө согтуу зорчигч үйлчлэгчийн нүүр лүү хэд хэдэн удаа нударгалжээ. Новосибирскт согтуу зорчигчийг цагдаагийнхан хүлээн авсан бол тархинд гэмтэл авч, зөөлөн эдүүд нь язарсан үйлчлэгчийг эмнэлэгт хүргэжээ.

0 Сэтгэгдэл