“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
300 мянган эмэгтэйд чанаргүй силикон нийлүүлсэн компанийн эзнийг шүүхээр яллав
Францын шүүх дуулиан тарьсан нэгэн хэргийг шийдвэрлэж дууслаа. 65 орны 300 мянга гаруй эмэгтэйд чанаргүй силикон нийлүүлсэн Францын “PIP” компанийн эзэнд шүүхээс дөрвөн жилийн ял оноож, мөнгөн торгууль ногдуулсны зэрэгцээ хамтран ажиллагсдыг нь ч бас дөрвөн жил хүртэл ялаар шийтгэжээ.
“Poly Implant Prothese” компани нэгэн үед гоо сайхны мэс засалд зориулсан силикон үйлдвэрлэлээр дэлхийд гуравт бичигдэж байсан юм. 1991 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус компани дэлхий даяар жил эрэх тусам эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж буй гоо сайхны мэс заслаас өндөр ашиг олж, хэдэн зуун мянгаар нь хөхний силикон борлуулжээ. Гэтэл тэдний нийлүүлсэн силикон нь суулгаад удаагүй байхад дотроо хагараад байна гэсэн гомдол бүсгүйчүүдээс их ирэх болсон байна. Ингээд силиконыг шинжилж шалгаад үзтэл үйлдвэрлэлийн зорилгоор ашигладаг, хүний биед суулгаж болохгүй силиконоор хийсэн нь тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл, 300 мянган эмэгтэй биедээ үйлдвэрлэлийн зорилгоор ашигладаг чанаргүй силикон шахуулсан гэсэн үг. Энэ мэдээлэл тархсаны дараа тус компанийн силиконыг шахуулсан хохирогч эмэгтэйчүүд өөрсдийн мөнгөөр мэс засал хийлгэхийг эсэргүүцэн жагсч, энэ чанаргүй силиконоо үнэ мэс засал хийж авч гэж шаардаж байсан юм.
Ингэж чанаргүй силикон ашигласнаар PIP компани үйлдвэрлэлийн зардлаа 75 хувь хэмнэдэг байжээ. 2010 онд илэрч, шуугиан тарьсан энэ хэргийн мөрөөр силиконыг нарийн сайн шалгаад эрүүл мэндийн ноцтой өвчлөл, хөхний хорт хавдар үүсгэхгүй гэдгийг нь мэргэжилтнүүд тогтоосон ч PIP компанийн силиконыг суулгасан бол даруйхан авахуулах хэрэгтэй гэж зөвлөж байгаа юм. Ямартай ч “PIP” компанийн эзнийг шүүхээр хэлэлцэх үед 7000 эмэгтэйн гомдлыг нэгтгэн, авч үзжээ. Гомдол гаргасан нь л энэ болохоос тэдний цаана хэдэн зуун мянган эмэгтэй зарим нь хүний биед зориулагдаагүй чанаргүй силикон суулгуулснаа ч мэдэхгүй яваа юм. Францад гэхэд 7500 эмэгтэйн биед силикон нь задарсан тохиолдол бүртгэгдэж, 15 мянган эмэгтэй өмнө нь суулгуулсан силиконоо авахуулсан байна.

Энэ олон мянган эмэгтэйд эдийн засгийн хохирол учруулж, цаашилбал эрүүл мэндэд нь эрсдэл үүрүүлэх шахсан хариуцлагагүй компанийн эзэн 74 настай Жан Клод Масыг 75 мянган еврогоор торгосон байна. Түүний хамтрагчид тус бүрдээ ял авч, 30 мянган еврогийн торгууль хүлээсний дээр компанийн үйл ажиллагааг хориглосон юм. PIP компани силиконыхоо 80 хувийг хилийн чанадад экспортолдог байснаас хагасыг нь Латин Америкийн орнууд, гуравны нэг нь баруун Европ, 10 хувь нь зүүн Европ, үлдсэн нь Ази, Ойрхи Дорнод руу нийлүүлдэг байжээ.
Францын шүүх дуулиан тарьсан нэгэн хэргийг шийдвэрлэж дууслаа. 65 орны 300 мянга гаруй эмэгтэйд чанаргүй силикон нийлүүлсэн Францын “PIP” компанийн эзэнд шүүхээс дөрвөн жилийн ял оноож, мөнгөн торгууль ногдуулсны зэрэгцээ хамтран ажиллагсдыг нь ч бас дөрвөн жил хүртэл ялаар шийтгэжээ. “Poly Implant Prothese” компани нэгэн үед гоо сайхны мэс засалд зориулсан силикон үйлдвэрлэлээр дэлхийд гуравт бичигдэж байсан юм. 1991 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус компани дэлхий даяар жил эрэх тусам эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж буй гоо сайхны мэс заслаас өндөр ашиг олж, хэдэн зуун мянгаар нь хөхний силикон борлуулжээ. Гэтэл тэдний нийлүүлсэн силикон нь суулгаад удаагүй байхад дотроо хагараад байна гэсэн гомдол бүсгүйчүүдээс их ирэх болсон байна. Ингээд силиконыг шинжилж шалгаад үзтэл үйлдвэрлэлийн зорилгоор ашигладаг, хүний биед суулгаж болохгүй силиконоор хийсэн нь тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл, 300 мянган эмэгтэй биедээ үйлдвэрлэлийн зорилгоор ашигладаг чанаргүй силикон шахуулсан гэсэн үг. Энэ мэдээлэл тархсаны дараа тус компанийн силиконыг шахуулсан хохирогч эмэгтэйчүүд өөрсдийн мөнгөөр мэс засал хийлгэхийг эсэргүүцэн жагсч, энэ чанаргүй силиконоо үнэ мэс засал хийж авч гэж шаардаж байсан юм.
Ингэж чанаргүй силикон ашигласнаар PIP компани үйлдвэрлэлийн зардлаа 75 хувь хэмнэдэг байжээ. 2010 онд илэрч, шуугиан тарьсан энэ хэргийн мөрөөр силиконыг нарийн сайн шалгаад эрүүл мэндийн ноцтой өвчлөл, хөхний хорт хавдар үүсгэхгүй гэдгийг нь мэргэжилтнүүд тогтоосон ч PIP компанийн силиконыг суулгасан бол даруйхан авахуулах хэрэгтэй гэж зөвлөж байгаа юм. Ямартай ч “PIP” компанийн эзнийг шүүхээр хэлэлцэх үед 7000 эмэгтэйн гомдлыг нэгтгэн, авч үзжээ. Гомдол гаргасан нь л энэ болохоос тэдний цаана хэдэн зуун мянган эмэгтэй зарим нь хүний биед зориулагдаагүй чанаргүй силикон суулгуулснаа ч мэдэхгүй яваа юм. Францад гэхэд 7500 эмэгтэйн биед силикон нь задарсан тохиолдол бүртгэгдэж, 15 мянган эмэгтэй өмнө нь суулгуулсан силиконоо авахуулсан байна. 
Энэ олон мянган эмэгтэйд эдийн засгийн хохирол учруулж, цаашилбал эрүүл мэндэд нь эрсдэл үүрүүлэх шахсан хариуцлагагүй компанийн эзэн 74 настай Жан Клод Масыг 75 мянган еврогоор торгосон байна. Түүний хамтрагчид тус бүрдээ ял авч, 30 мянган еврогийн торгууль хүлээсний дээр компанийн үйл ажиллагааг хориглосон юм. PIP компани силиконыхоо 80 хувийг хилийн чанадад экспортолдог байснаас хагасыг нь Латин Америкийн орнууд, гуравны нэг нь баруун Европ, 10 хувь нь зүүн Европ, үлдсэн нь Ази, Ойрхи Дорнод руу нийлүүлдэг байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























