А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болно
УИХ-ын гишүүдийг ажилдаа ирэхгүй ирц хангалтгүй хэмээн хуралдаан болохгүй байна гэсэн шүүмжлэл гараад удсан. Сүүлийн хэдэн жил нэгэндээ картаа дамжуулж бүртгүүлэх, өөр хүний өмнөөс санал өгөх асуудалд анхаарал хандуулах талаар хөндөж байгаа ч дорвитой ажил хийгээгүй. Энэ удаагийн парламент ийм шүүмжлэлийг таслаж чадахгүй, гишүүд нь ч хуралдаа ирэхгүй хурал хойшлох нь ойрын өдрүүдэд бараг хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл өмнө нь хурууны хээгээр бүртгэл хийлгэдэг байх санал цөөнгүй гишүүд гаргасан нь тун удахгүй ажил хэрэг болж, хэрэгжиж эхлэх нь. УИХ-ын дарга З.Энхболд өчигдрийн нэгдсэн чуулганы хуралдааны үеэр “Энэ долоо хоногийн бямба, ням гарагт хурууны хээгээр бүртгүүлэх шинэ аргыг туршиж үзнэ. Ингэснээр ирэх долоо хоногоос гишүүд миний дэргэдээс картаа авч ирцээ бүртгүүлээд, тэр дарааллаараа үг хэлж, асуулт асуудаг зарчимд шилжнэ. Ямар нэг хуульд өөрчлөлт оруулахгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжтой” гэлээ.
Олон жил хэл ам таталж байгаа уг асуудлыг ийнхүү шийдэж, гишүүд хариуцлагатай ажиллаж боломжийг бүрдүүлэхээр болж байна.
Олон жил хэл ам таталж байгаа уг асуудлыг ийнхүү шийдэж, гишүүд хариуцлагатай ажиллаж боломжийг бүрдүүлэхээр болж байна.
0 Сэтгэгдэл
























