Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Гурав хоногийн дараа төв талбайн сүлд модны гэрлийг асаана
Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг Их эзэн Чингис
хааны талбайд шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар Нийслэлийн Засаг
даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна. Тус
ажлын хүрээнд 2013 оны 12 сарын 15-наас 31-ийг дуустал төв талбайд
баярын цогц арга хэмжээ буюу урлаг соёлын тоглолт зохион байгуулж,
худалдаа үйлчилгээ эрхлэх зэрэг нийгмийн олон талт арга хэмжээнүүдийг
зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд шинэ жилийн баярын
сүлд модны гэрэл асаах ёслолыг их эзэн Чингис хааны талбайд 12 сарын
15-ны өдөр хийхээр хөтөлбөр баталсан юм. Гэрэл асаах ёслол 17:00 цагт
эхлэх бөгөөд энэ үеэр МХО-ны Magic хамтлаг, Квартет хамтлаг зэрэг
авъяаслаг багачууд ая дуугаа өргөх юм.
Харин хуучин оноо үдэж, шинэ оноо угтах Шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний өдөр 21:00 цагаас их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах бөгөөд энэ үеэр талбайд хуран цугалсан иргэд, залуучуудтай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга шинэ оныг хамтдаа тоолон угтах юм.
Түүнчлэн МУГЖ Т. Ариунаа, Lumino A Sound, A Cool, The Lemon Compass, Rec On, Colors, UFO, UB NIGHT хамтлагууд болон дуучин Чойжоо,Реппер Gee, Дөлгөөн нар ая дуугаа өргөнө
Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг Их эзэн Чингис
хааны талбайд шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар Нийслэлийн Засаг
даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна. Тус
ажлын хүрээнд 2013 оны 12 сарын 15-наас 31-ийг дуустал төв талбайд
баярын цогц арга хэмжээ буюу урлаг соёлын тоглолт зохион байгуулж,
худалдаа үйлчилгээ эрхлэх зэрэг нийгмийн олон талт арга хэмжээнүүдийг
зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд шинэ жилийн баярын
сүлд модны гэрэл асаах ёслолыг их эзэн Чингис хааны талбайд 12 сарын
15-ны өдөр хийхээр хөтөлбөр баталсан юм. Гэрэл асаах ёслол 17:00 цагт
эхлэх бөгөөд энэ үеэр МХО-ны Magic хамтлаг, Квартет хамтлаг зэрэг
авъяаслаг багачууд ая дуугаа өргөх юм.Харин хуучин оноо үдэж, шинэ оноо угтах Шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний өдөр 21:00 цагаас их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах бөгөөд энэ үеэр талбайд хуран цугалсан иргэд, залуучуудтай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга шинэ оныг хамтдаа тоолон угтах юм.
Түүнчлэн МУГЖ Т. Ариунаа, Lumino A Sound, A Cool, The Lemon Compass, Rec On, Colors, UFO, UB NIGHT хамтлагууд болон дуучин Чойжоо,Реппер Gee, Дөлгөөн нар ая дуугаа өргөнө
0 Сэтгэгдэл























