Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Испанийн сэтгүүлчдийг суллахгүй байна
Сирийн босогчид Испанийн хоёр сэтгүүлчийг ямар ч болзол тавилгүйгээр гурван сар гаруйн турш барьцаалж байгаа тухай “El Mundo” сонин мэдээлж байна. Испанийн сонины сурвалжлагч, зурагчин хоёрыг босогчдын армийн хүмүүсийн хамт Сирийн хилийг гарч Турк руу орох гэж байхад нь “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой ажилладаг бүлэглэлийнхэн саатуулан барьцаалжээ. Тэднийг Засгийн газрын талд тагнуул хийж байж болзошгүй гэж баривчилсан тухайгаа мэдэгдсэн ч суллахын тулд ямар шаардлага биелүүлэх талаар ганц ч үг дуугараагүй аж. Гэтэл энэ оны есдүгээр сард Испанийн “El Periodico” сонины бас нэгэн сэтгүүлч химийн зэвсэг хэрэглэсний ул мөрийн талаар мэдээлэл цуглуулахаар яваад мөн л босогчдод олзлогдсон байна.
Сирийн албан ёсны Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг өрнөдийн орнууд байлдааны ажиллагаа явуулахаас татгалзсаны дараагаар босогчдын дунд хагарал үүсээд байгаа аж. Тэд Женевт болох хэлэлцээр дээр хэн нь эрх баригчидтай хэлэлцээр хийх эрхтэй, хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд тус бүр ямар эрх мэдэл албан тушаалтай болох талаар хоорондоо ихээхэн зөрчилтэй байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан