Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Time сэтгүүлийн оны хүнээр Ромын пап шалгарлаа
Time сэтгүүл энэ жилийн оны хүнээрээ Ромын пап Францискийг шалгаруулсан байна. Сэтгүүлийн оны хүнд Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсиг албан тушаалаас нь зайлуулсан, тус улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд генерал Абдель Фаттах аль-Сисиг мөн нэр дэвшүүлжээ. Тус сэтгүүл тухайн онд болсон гол үйл явдалд гол үүрэг гүйцэтгэсэн хүнийг оны хүнээр шалгаруулдагт энэ жил пап лам Франциск тэнцэж байна гэж үзжээ. Тэрээр өнгөрч байгаа онд дэлхийн давцанд цоо шинээр гарч ирэн, олны анхаарлын төвд хамгийн их байсан гэжээ. Ромын пап энэ есөн сарын хугацаанд баян ядуу, шударга ёс, даяаршил, н.ийгэмд гүйцэтгэх эмэгтэйчүүдийн үүрэг, гэр бүл, засаглалын талаарх яриа, хэлэлцүүлэгт олны анхаарлыг илүүтэй хандуулж, өөрөө гол төвд нь байсан гэж Time сэтгүүлийн редактор Нэнси Гибсс хэлжээ.
Ромын пап бас хэт тансаглалаас татгалзаж өөрийн Mercedes машинаа тийм ч их үнэтэй биш Ford Focus машинаар сольсон гэжээ. Ромын пап энэ жил бас Forbes сэтгүүлээс тодруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын дөрөвт жагссан юм.
Энд бас АНУ-ын Тусгай албаны ажилтан Эдвард Сноуден, Сирийн Ерөнхийлөгч Басар Асад нарын нэр явж байна.
Time сэтгүүлийн оны хүнээр 1938 онд Адольф Гитлер, 1939, 1942 онд Зөвлөлтийн тэргүүн Иосиф Сталин тодорч байсан юм.
Харин 1994 онд Ромын пап II Иоанн Павел тодорч байжээ.
Time сэтгүүл энэ жилийн оны хүнээрээ Ромын пап Францискийг шалгаруулсан байна. Сэтгүүлийн оны хүнд Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсиг албан тушаалаас нь зайлуулсан, тус улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд генерал Абдель Фаттах аль-Сисиг мөн нэр дэвшүүлжээ. Тус сэтгүүл тухайн онд болсон гол үйл явдалд гол үүрэг гүйцэтгэсэн хүнийг оны хүнээр шалгаруулдагт энэ жил пап лам Франциск тэнцэж байна гэж үзжээ. Тэрээр өнгөрч байгаа онд дэлхийн давцанд цоо шинээр гарч ирэн, олны анхаарлын төвд хамгийн их байсан гэжээ. Ромын пап энэ есөн сарын хугацаанд баян ядуу, шударга ёс, даяаршил, н.ийгэмд гүйцэтгэх эмэгтэйчүүдийн үүрэг, гэр бүл, засаглалын талаарх яриа, хэлэлцүүлэгт олны анхаарлыг илүүтэй хандуулж, өөрөө гол төвд нь байсан гэж Time сэтгүүлийн редактор Нэнси Гибсс хэлжээ. Ромын пап бас хэт тансаглалаас татгалзаж өөрийн Mercedes машинаа тийм ч их үнэтэй биш Ford Focus машинаар сольсон гэжээ. Ромын пап энэ жил бас Forbes сэтгүүлээс тодруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын дөрөвт жагссан юм.
Энд бас АНУ-ын Тусгай албаны ажилтан Эдвард Сноуден, Сирийн Ерөнхийлөгч Басар Асад нарын нэр явж байна.
Time сэтгүүлийн оны хүнээр 1938 онд Адольф Гитлер, 1939, 1942 онд Зөвлөлтийн тэргүүн Иосиф Сталин тодорч байсан юм.
Харин 1994 онд Ромын пап II Иоанн Павел тодорч байжээ.
0 Сэтгэгдэл























