Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Санта-Клаусыг ойн хамгаалагчаар томилжээ
НҮБ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Европын эдийн засгийн комисс Санта-Клаусыг Европын ойн төлөөлөгч томилсон байна. Ингэснээр Зул сарын баярын үеэр Санта хүүхдүүдэд бэлэг хүргэхтэй зэрэгцэн ой модыг хайрлан хамгаалах тухай тайлбарлан ярьж, ухуулж байхаар болжээ.
Уламжлал ёсоор Зул сарын бэлэгдэл болсон Санта-Клаус өвөөг Финляндын Лапланд нутагт Йоулупукки нэртэй тосгонд амьдардаг гэж үздэг. НҮБ-аас гаргасан шийдвэрийг Санта-Клаус өвөө Йоулупукки тосгондоо хүлээн аваад ихэд баярлаж байгаагаа мэдэгджээ. Тэрээр “Эх дэлхийн ирээдүй хүүхдүүдийн гарт байдаг. Тэд ой модны үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгодог байх нь нэн чухал. Бидний ирээдүй, хөгжил нь хүмүүсийн ухаалгаар ашиглан үр хүүхдүүддээ залгамжлуулан өгөх ойн модны чанараас хамаарна” гэжээ.
Европын ойн аж ахуйн сайдууд болон дэлхийн 40 орны өндөр албан тушаалтнууд Финляндад цуглан чуулж байгаа юм. Хэлэлцэж байгаа гол асуудал нь Европын ойн модыг хамгаалахад чиглэсэн бодлогыг боловсруулах, 2020 он гэхэд ногоон эдийн засагт бүрэн шилжих ажлыг эрчимжүүлэх.
НҮБ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Европын эдийн засгийн комисс Санта-Клаусыг Европын ойн төлөөлөгч томилсон байна. Ингэснээр Зул сарын баярын үеэр Санта хүүхдүүдэд бэлэг хүргэхтэй зэрэгцэн ой модыг хайрлан хамгаалах тухай тайлбарлан ярьж, ухуулж байхаар болжээ.Уламжлал ёсоор Зул сарын бэлэгдэл болсон Санта-Клаус өвөөг Финляндын Лапланд нутагт Йоулупукки нэртэй тосгонд амьдардаг гэж үздэг. НҮБ-аас гаргасан шийдвэрийг Санта-Клаус өвөө Йоулупукки тосгондоо хүлээн аваад ихэд баярлаж байгаагаа мэдэгджээ. Тэрээр “Эх дэлхийн ирээдүй хүүхдүүдийн гарт байдаг. Тэд ой модны үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгодог байх нь нэн чухал. Бидний ирээдүй, хөгжил нь хүмүүсийн ухаалгаар ашиглан үр хүүхдүүддээ залгамжлуулан өгөх ойн модны чанараас хамаарна” гэжээ.
Европын ойн аж ахуйн сайдууд болон дэлхийн 40 орны өндөр албан тушаалтнууд Финляндад цуглан чуулж байгаа юм. Хэлэлцэж байгаа гол асуудал нь Европын ойн модыг хамгаалахад чиглэсэн бодлогыг боловсруулах, 2020 он гэхэд ногоон эдийн засагт бүрэн шилжих ажлыг эрчимжүүлэх.
0 Сэтгэгдэл
























