Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Нобелийн шагналтныг суллахыг уриалав
Америкийн төрийн департамент Хятадын Засгийн газарт хандан Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийг хамгаалагч, тэрс үзэлтэн Лю Сяобог суллахыг уриалав. Лю нь таван жилийн турш хоригдож байгаа бөгөөд энэ хугацаанд Төрийн департамент анх удаагаа Хятадын Засгийн газарт шууд хандан түүнийг суллахыг уриалж байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь түүнчлэн тэрс үзэлтний эхнэр Лю Сяг гэрийн хорионоос суллахыг уриалсан байна. Вашингтон нь Бээжинтэй үр дүнтэй харилцаатай байхыг хичээж байгаа ч хүний эрхийг хамгаалалгүйгээр Хятад хөгжин цэцэглэх боломжгүй гэдгийг Керри онцлов.
Хятадын Засгийн газар, Коммунист намын бодлогыг шүүмжлэгч Лю Сяобо нь 2010 онд шоронд хоригдож байхдаа Нобелийн энх тайвны шагналтнаар тодорсон юм. Тэрээр их сургуулийн багш, профессор хүн бөгөөд хамгийн анх 1989 онд Тяньаньмэн талбайд болсон оюутнуудын бослогын үеэр баривчлагдан шоронд орж байжээ.
Энэ зуур сүүлийн үед түгшүүртэй байгаа Хятад ба Японы харилцааг бүр ч ээдрээтэй болгох нэг үйл явдал боллоо. Японы Айти мужийн Иназава хотын захиргааны ажилтан Такума Сакураги хэмээх улстөрчийг Гуанжу хотоос гадаадын өөр хоёр иргэний хамтаар хар тамхи гаргах гэж байхад нь баривчилсан тухай хотын прокурорын газар мэдээлсэн байна. Такума Хятадаас Япон руу гурван кг орчим синтетик мансууруулах бодис гаргахыг завдсан аж. Японы улстөрчийг баривчлах шийдвэрийг энэ сарын 6-нд гаргасан ч дөрөв хоногийн дараа л албан ёсоор олон нийтэд танилцуулжээ.
Хятадын хуулийн дагуу Такумаг цаазаар авах хүртэл хүнд ялаар шийтгэх аж. Үүнээс өмнө буюу 2010 онд Японы дөрвөн иргэний хар тамхи хадгалсан хэргээр яллан цаазаар авч байсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан