Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Нисгэгчгүй онгоцыг түгээлтэд ашиглана
Германы шуудан холбооны “Deutsche Post DHL” компани нь эмийн сангаас захиалсан эмийг нисгэгчгүй бичил автомат онгоцоор хүргэх туршилт явуулж байна. Ямар ч байсан эхний байдлаар бичил автомат онгоц ашиглах туршилтыг амжилттай гэж үзжээ. Улмаар ойрын хугацаанд “DHL Paketkopter” гэж нэрлэгдсэн нисгэгчгүй, бичил автомтат онгоц ашиглан алс хол, уулархаг нутгууд руу есөн төрлийн эмийг агаараар хүргэх үйлчилгээ нээхээр болсон тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээллээ. Агаарын хүргэлтийн үйлчилгээ нь өрсөлдөгч компаниудаас нь илүү боломжтой болгох тул өндөр ашигтай ажиллах шинэ чиглэл болж магадгүй аж. Үүнээс өмнө “Amazon” интернэт дэлгүүр нь 2,3 кг хүртэлх жинтэй барааг бичил автомат онгоцоор хүргэдэг үйлчилгээг нээх гэж байгаа тухайгаа мэдэгдэж байсан билээ.
Сүүлийн жилүүдэд нисгэгчгүй автомат онгоцыг ашиглах хүрээ эрс нэмэгдэж байна. Урьд нь, зөвхөн цэрэг дайны зориулалтаар ашигладаг байсан автомат онгоцыг газар зүйн зураг авах, замын түгжрэлийг хянах, шатдаг хийн хоолой ба цахилгааны шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг шалгах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх гэх мэт олон салбарт идэвхтэй ашигладаг болж байна.
Германы шуудан холбооны “Deutsche Post DHL” компани нь эмийн сангаас захиалсан эмийг нисгэгчгүй бичил автомат онгоцоор хүргэх туршилт явуулж байна. Ямар ч байсан эхний байдлаар бичил автомат онгоц ашиглах туршилтыг амжилттай гэж үзжээ. Улмаар ойрын хугацаанд “DHL Paketkopter” гэж нэрлэгдсэн нисгэгчгүй, бичил автомтат онгоц ашиглан алс хол, уулархаг нутгууд руу есөн төрлийн эмийг агаараар хүргэх үйлчилгээ нээхээр болсон тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээллээ. Агаарын хүргэлтийн үйлчилгээ нь өрсөлдөгч компаниудаас нь илүү боломжтой болгох тул өндөр ашигтай ажиллах шинэ чиглэл болж магадгүй аж. Үүнээс өмнө “Amazon” интернэт дэлгүүр нь 2,3 кг хүртэлх жинтэй барааг бичил автомат онгоцоор хүргэдэг үйлчилгээг нээх гэж байгаа тухайгаа мэдэгдэж байсан билээ.Сүүлийн жилүүдэд нисгэгчгүй автомат онгоцыг ашиглах хүрээ эрс нэмэгдэж байна. Урьд нь, зөвхөн цэрэг дайны зориулалтаар ашигладаг байсан автомат онгоцыг газар зүйн зураг авах, замын түгжрэлийг хянах, шатдаг хийн хоолой ба цахилгааны шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг шалгах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх гэх мэт олон салбарт идэвхтэй ашигладаг болж байна.
0 Сэтгэгдэл























