“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Утаанд таван сайн чанар бий гэнэ...
Хятадын эрх баригчид агаарын бохирдол, утааны шүүмжлэлээс залхсан бололтой. Утаанд ч бас сайн чанар бий шүү хэмээн төв хэвлэлээрээ дамжуулан ард түмнээ “тайвшруулах” гэж оролджээ. Утаа илүү чанартай болсон хэмээн манай албаны нөхдүүд мэдэгдсэн шиг тус улсын төв телевиз CCTV-гийн албан ёсны цахим хуудасны редактор Ван Лей агаарын бохирдол дараах таван сайн шинж чанартай хэмээн нийтлэлдээ дурджээ.
1.Агаарын бохирдол Хятадын ард түмнийг нэгтгэсэн.
2.Хятадын ард иргэд бүгд нэг ижил нөхцөлд амьдрах боломж бүрдүүлсэн.
3.Хятадын эдийн засгийн хөгжил дэвшил ямар үнэ цэнээр олдож буйг ухааруулсан.
4.Хүмүүсийг илүү шогч болгосон.
5.Хүмүүсийг илүү мэдлэгтэй болгосон. /Наад зах нь haze хэмээх англи үгийг мэддэг болсон, цаг уурын тухай өмнөхөөс илүү сонирхдог болсон гэх мэт/
Энэ нийтлэлийг олон нийт ёгт утгаар нь хүлээн авахыг хүсч байгаа ч гэсэн төрийн төв хэвлэлээр ард түмнээ басамжлан доромжилж байгаа мэт ийм утга агуулгатай нийтлэл цацаж байгаа нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал гэж дургүйцэж байна. Уншигчид энэ нийтлэлийн талаар “Хятадын газар нутгийн тал хувийг хамраад байгаа энэ эмгэнэлийг хошигнол болгож, өөрсдийгөө зугаацуулах хэрэггүй”, “ССTV хүлээн авагчдаа үргэлж тэнэг хүмүүс шиг харилцдаг” гэх мэтээр дургүйцсэн коммент бичиж байна.
Хятадын хотуудад нүүрсээр галладаг цахилгаан станцын утаа, хэт их барилгажилтаас үүдсэн тоос шороо агаарыг их хэмжээгээр бохирдуулж, зарим газар агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 40-60 дахин өндөр болчихоод байгаа юм.
Хятадын эрх баригчид агаарын бохирдол, утааны шүүмжлэлээс залхсан бололтой. Утаанд ч бас сайн чанар бий шүү хэмээн төв хэвлэлээрээ дамжуулан ард түмнээ “тайвшруулах” гэж оролджээ. Утаа илүү чанартай болсон хэмээн манай албаны нөхдүүд мэдэгдсэн шиг тус улсын төв телевиз CCTV-гийн албан ёсны цахим хуудасны редактор Ван Лей агаарын бохирдол дараах таван сайн шинж чанартай хэмээн нийтлэлдээ дурджээ. 1.Агаарын бохирдол Хятадын ард түмнийг нэгтгэсэн.
2.Хятадын ард иргэд бүгд нэг ижил нөхцөлд амьдрах боломж бүрдүүлсэн.
3.Хятадын эдийн засгийн хөгжил дэвшил ямар үнэ цэнээр олдож буйг ухааруулсан.
4.Хүмүүсийг илүү шогч болгосон.
5.Хүмүүсийг илүү мэдлэгтэй болгосон. /Наад зах нь haze хэмээх англи үгийг мэддэг болсон, цаг уурын тухай өмнөхөөс илүү сонирхдог болсон гэх мэт/
Энэ нийтлэлийг олон нийт ёгт утгаар нь хүлээн авахыг хүсч байгаа ч гэсэн төрийн төв хэвлэлээр ард түмнээ басамжлан доромжилж байгаа мэт ийм утга агуулгатай нийтлэл цацаж байгаа нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал гэж дургүйцэж байна. Уншигчид энэ нийтлэлийн талаар “Хятадын газар нутгийн тал хувийг хамраад байгаа энэ эмгэнэлийг хошигнол болгож, өөрсдийгөө зугаацуулах хэрэггүй”, “ССTV хүлээн авагчдаа үргэлж тэнэг хүмүүс шиг харилцдаг” гэх мэтээр дургүйцсэн коммент бичиж байна.
Хятадын хотуудад нүүрсээр галладаг цахилгаан станцын утаа, хэт их барилгажилтаас үүдсэн тоос шороо агаарыг их хэмжээгээр бохирдуулж, зарим газар агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 40-60 дахин өндөр болчихоод байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
lol
Mongoloo yaaya gej baij yun hujaa... bichih yuman ch gesen oldhoo baisan llalaruud..........
2013.12.11























